Та хоол идсэний дараа ихэвчлэн “хоолны комад” ордог уу? чихрийн биед үзүүлэх нөлөөг ойлгох нь хоолны дараах ядралтаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй.
Lingo-ийн Клиникийн судалгааны захирал, доктор Эми МакКензи хоол идсэний дараа эрч хүчээ алдаж, ядрах шалтгаануудын талаар хуваалцаж, түүнтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө өгч байна.
Хоол идсэний дараа нойрмоглох, ядрах нь ихэвчлэн цусан дахь чихрийн хэлбэлзэлтэй холбоотой байдаг. Үүнийг Доктор Маккензи тайлбарлахдаа: Таны идэж буй хоол хүнсний төрөл зүйл чухал бөгөөд ялангуяа нүүрс ус их агуулсан хүнс хэрэглэх үед таны бие тэдгээрийг глюкоз болгон задалдаг. Таны цусанд сахар их хэмжээгээр очсоноор энергийн огцом өсөлт болдог. Хэт гэнэтийн глюкозын өсөлтөд таны бие инсулин ялгаруулж, хариу үйлдэл үзүүлэх шаардлага гардаг ба таны эд эсэд глюкозыг зөөвөрлөснөөр ядрах мэдрэмжийг танд төрүүлдэг.
Эсрэгээрээ эрүүл өөх тос, эслэг, уураг агуулсан хоол хүнс нь глюкозын түвшинг тогтвортой байлгаж, таны энергийг тогтвортой байлгахад тусалдаг. Глюкозын биед үзүүлэх хариу урвалыг ойлгосноор ямар хоол нь эрч хүчийг бууруулж, аль нь таныг эрч хүчтэй байлгадаг болохыг ойлгох боломжтой гэж доктор Маккензи тайлбарлаж байна.
Доктор Маккензи энергийн түвшинг тогтвортой байлгах таван чухал зөвлөгөөг хүргэж байна.
1: Зөв хоол хүнс сонгож идэх
Хүнсний ногоо, бүхэл үр тариа, уураг, эрүүл өөх тосыг хэрэглэх нь зүйтэй. Эдгээр хоол хүнс глюкозын түвшинг тогтвортой байлгахад тусалдаг бөгөөд хоол идсэний дараа ядарсан, нойрмоглосон мэдрэмжээс урьдчилан сэргийлдэг.
2: “Хүнд” хоол идэхээс зайлсхийх
Их хэмжээний хоол нь глюкозын түвшинг огцом өсгөдөг. Эрч хүчээ тогтвортой байлгахын тулд өдрийн турш бага хэмжээтэй, тэнцвэртэй хоол идээрэй.
3: Ус сайн уух
Глюкозын хэмжээ ихсэх, ядрах мэдрэмжээс зайлсхийх гол арга бол ус сайн уух юм. Бид өдөр бүр хангалттай хэмжээний ус уух ёстой байдаг. Өдөрт ойролцоогоор 6-8 аяга ус уух хэрэгтэй. Мөн эмч нар биеийн жингийн килограм тутамд 30мл ус уухыг зөвлөсөн байдаг.
4: Идэсний дараа хөдөлгөөн хийх
Хоолны дараа хөдөлгөөн хийх нь глюкозын ашиглалтыг нэмэгдүүлж, ядрах эрсдлийг бууруулж таны энергийн түвшинг хадгалахад тусална.
5: Зөв цагт хооллох
Унтахын өмнө хооллох нь таны нойрны чанарт нөлөөлж, маргаашийн эрч хүчийг бууруулдаг. Шөнө болохоос хэдэн цагийн өмнө сүүлчийн хоолоо идэж дуусгахыг хичээгээрэй гэж зөвлөжээ.