нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Ширүүн маргаантай болсон АН-ын хурлаар юуг ярилцав?

  • By Nomio Nomin
  • 2025-03-25

АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар макро эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлаар, Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Ноорог.мн” сайттай холбоотой асуудлаар тус тус хаалттай мэдээллийг өгсөн байна. 

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр “Гадаад орлого буурсан, инфляци 9.6 хувь болж хоёр оронтой тоо руу ойртсон, төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар тасарсан учир эдийн засаг харьцангуй хүндрэхээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины байгуулсан Евразийн эдийн засгийн холбоонд шахалтаар элсэж байна. Гэхдээ хэлэлцээрийг маш сайн хийсэн. Элсэх ажил ерөнхийдөө дууссан бөгөөд 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татваргүйгээр оруулж ирнэ. Нүүрсний үнэ буурч байгаа ч төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж харж байна” гэхчлэн хийж буй ажлуудаа танилцуулсан байна. Харин бүлгийн гишүүд нь төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэж юу яриад байна вэ.  Оны эхний хоёр сарын байдлаар 700 гаруй сая ам.доллараар интервенц хийсэн байна. Нөхцөл байдал энэ чигээр хоёр сар үргэлжлэх юм бол валютын нөөцөө шавхана. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трамп гарсантай холбоотой асуудал үүслээ гэж юуг хэлээд байна вэ. Сонгуулийн дүн хэдэн сарын өмнө тодорхой болчихсон байсан. Төсөв тэлнэ, түүхэнд байгаагүй нүүрсийг түүхэнд байгаагүй үнээр зарна гэсэн дэврүүн зүйл яриад байсан биз дээ. Ерөнхий сайд нэг тэрбум ам.доллар олж ир гэсэн даалгавар өгсөн гэж байна. Эдийн засгийг захиргааны аргаар даалгавар өгөөд шийдчихдэг юм биш. Юу яриад байнаа” гэх зэргээр шүүмжилсэн байна. Мөн 375 төрлийн барааг импортгүйгээр оруулж ирж Монголын аж, ахуйн нэгжийг татан унагах гэж байна. Дэлхий нийт худалдааны хориг саад, тариф татварын хамгаалалтыг хийж байхад манайх шиг жижиг эдийн засагтай орон бүх зүйлд нээлттэй байх нь зөв үү зэргээр байр сууриа илэрхийлжээ. Мөн сүүлийн үед өрнөөд байгаа ноорог.мн-ий асуудлыг О.Алтангэрэл ярих үед АН-ын бүлгийн гишүүд “МАН-ын өмнөөс галыг нь аваад байна. Эрх баригч нам та нарын гараар могой бариулж Ардчилсан намыг олон нийтэд муухай харагдуулж байна. Бүх муу муухайгаа та нараар хийлгэснээс болж АН үнэт зүйлээсээ ухарч буй мэт ойлголтыг нийтэд өгөөд байна. Айлын хатавчинд томилгоо ч хийх эрх мэдэлгүй байж хамаг муу муухайг нь үүрч болохгүй. Хамтарсан бол хамтарсан шиг хамтар. Засгийн газарт том агуулгаар хамтарсан болохоос та хэдийг албан тушаалд хүргээгүй шүү гэх зэргээр нэлээд галтай дөлтэй хурал болсон байна. Тэгээд О.Алтангэрэл сайдыг Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудынхаа хүний нөөцийг тэр чигээр нь өөрчилж, системийг задлах ёстой. Хүнээ  ч томилж чадахгүй эрх мэдэлгүй сайд байж болохгүй. Шинэчлэлийг хийсэн шиг хийх ёстой гэцгээжээ.

Post Views: 279

About Author / Nomio Nomin

Previous post
Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг баримтат кинонд 1.2 тэрбумыг зарцуулжээ
Next post
Ч.Лодойсамбууг хувийн тоглолт хийж байгааг бүлгийн зарим гишүүн шүүмжилжээ

You Might Also Like

Улс төр

БНСУ-ын “Грампус” ХХК “Монгол ресторан”- аа нээлээ

2024-06-19
Цаг үе, үйл явдал

Зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн 7 чиглэлийг өөрчилжээ

2024-10-02
Улс төрЦаг үе, үйл явдал

Ц.Даваасүрэнгийн хэлсэн Б.Болдын дансаас мөнгө авсан зургаан улс төрч хэн бол!

2025-04-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search