Эрүүл мэндийн яамны дэд сайд хийж явсан, ЭДТЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн орлогч дарга орлогч Б. Түвшинтөр нарыг АТГ-аас барьж хорин шалгаж баайгаа нь мэдээлэгдэж байна. “эргэлт.мн” сайтад эрх мэдэл , тушаалаараа тендер түүдэг хүмүүсийг дурайтал бичиж гаргасаар байх аж. Увсын, Баянгорын гээд ээлж дараалан гарсаар байх бөгөөд тесвийн хөрөнгө оруулалтын тендер гагцхүү тэдний халсаанд орох л учиртай юм шиг түүцгээж.
Сонгуулийн өмнө гал цогтой үг хэлж, өөрийгөө Ерөнхий сайдын хуулийн илд байх болно энэ тэр гээд л, спикер болсон хүнтэй ил далд “тулаад” л бас ч муугүй ажиллаж байсан. Тэгсэн сая яасан гэхээр, ногоо автобусны Ч.Батзориг гэдэг хүн багш Б.Энхбаяртаа 218 саяыг хандивлажээ гээд нийтлэл гараад ирсэн . Баримт тов тодорхой.Ч. Батзориг ахтайгаа, базтайгаа ,эхнэрүүдээ оруулаад өөрсдийн хамаарал ажуйн хандивлах хязгаар, хувь хүн хандивлах хязгаарыг бариулж тулгаад өгсөн байгаа. Б.Энхбаяр л ингэхээр чинь үнэн гэж зүйл ер бий болов уу. Ерөөсөө, улсаараа дүүрэн, улсынхаа жаахан мөнгийг хуулийн цоорхой, эрх мэдэл, албан тушаалаа ажиглан авна. Тэгээд зун зуун жилийн ойнуудад том хар машинууд унаж давхилдаад л, нэг л их баярласан, уусан, идсэн, морь уяж наадсан, тарган хүмүүс гэдсэн дээрээ томоос тот арал дахайлгачихааад давхиад байх нь тэр. Өөрөө өдөр шөнөгүй зүтгэсэн, босгосон улс бий. Тэдэнтэй ярих юм байхгүй. Гол нь төрийг сааж, төрийг самарч болсон, болоогүй баяжсан нөхдүүдэд үнэхээр харамсалтай. Ганц хадаасаа хийж чадахгүй байж хар машин унаж давхихын хэрэг байна уу. Зуун жилүүдээс харахад бүхий л сумууд аанай л ил жорлонтойгоо. Зуун жилийн ойд очиж байгаа хүмүүс сумаа, аймгаа нүхэн жорлонгоос салгамаар байнаа юм. Тэгвэл зуун жилийн нутгийнхаа хөгжилд үнэхээр ажил хийсэн гэж харагдах байх. Ойд очдог, аархдаг, баярхдаг улсууд бол яам тамгын түшмэлүүд, аймаг орон нутгийн хурган дарга л байдаг. Төсөв тендрийг яаж тэгж уран авч чадаж байна вэ гэмээр савлаж, халтар хултар юм хийсэн болоод, аагирхах дотоод хурган оюун санаандаа төөрж оддог. Суманд дээр тушаалын ямар албан тушаалтан очнов, яаралтай уулзан, тал тохой татаж, сайн архи, тарган мах идүүлэн дээр зуулгаад “сайн дүү, сайн дарга” болох нь гунигтай. Хүн гэдэг хүндлүүлэх дуртай. Гэхдээ хүндэтгэл хаана гардаг вэ гэхээр, шударга ёс, зөвшил, хамтын амжилт, хар сэргүй гүйцэтгэл энэ бүхнээс жинхэнэ хүндэтгэлт харилцаа үүсдэг л дээ. Нийтээр тэгш, амьдралын чанартай, оюун санаалаг болсон үед л хүндэтгэл эхэлнэ. Үүнийг Монголд хийж байгаа нь , үлгэрлэж байгаа нь үнэхээр ховор доо. Нэрлэх хүн бараг байхгүй. Хуучны сэхээтэн, оюун санаалагууд нь одоо үг хэлсэнээс өрсөж магтая гэдэг түвшиндээ очицгоосон байгаа.
Z man