нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Уг нь Батын Батбаатарт хань болох хүн Нямтайширын Номтойбаяр байгаа юм

  • By Болортуяа Р
  • 2024-10-16

Z-MAN Улс төрийн хураангуй…

Батын Батбаатар даргатай ИЗНН Сүүдрийн Засгийн газар байгуулахаар болжээ. Батын Батбаатар хорин жилийн өмнө анх УИХ-ын гишүүн болж байв. Хоёр мянга найман онд бууж одсоноос хойш, яг 16 жилийн дараа, ер нь анх гишүүн болсноосоо хойш хорин жилийн дараа дахин УИХ-ын гишүүн болж байгаа хүн. Ганцаар чоно шиг, ер ганцаар л улс төрөө хийсээр явсан. Сонгууль бүрт өрсөлдсөн. Унаад л байсан, унаад л байсан. Гэвч цөхөрсөнгүй. Иргэний зориг, ногоон намын дарга болж УИХ-д эргэж ирэв. Ингэх ингэхдээ дөрвийн дөрвөн гишүүнтэй болоод ороод ирж байгаа юм. Туйлбартай, гагцхүү чин санаанаас хууль тогтоогч байх ёстой, энэ улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн өөрийгөө байх ёсой гэсэн чин нот итгэл үнэмшилдээ үргэлж байсны үрээр ийнхүү УИХ-д дахин орж ирсэн хэрэг. Хувь хүн нь намуухан, аядуу өнгөтэй ч, цаад улс төрийн үзэл санааны ёзоороороо бахь шиг, хатуу нэхэлтэй үзэл санаатай улстөрч. Тийм ч учраас гудамжнаа он жилүүдэд алхлан, алхлан явж байгаад ингээд УИХ-д ороод ирж байгаа юм.

Парламентад таван намын төлөөлөл байсан нь манай түүхэнд сүүлийн хорин таван жилд байгаагүй. Тэгвэл энэ удаа, энэ хорин дөрвөн онд таван намын төлөөлөл бүтсэнээс нэг намын дарга нь Батын Батбаатар.  Иргэний Зориг, ногоон нам эдүгээ зоригтой байхаас аргагүй. Б.Батбаатарын хэлээд байгаачлан эрх баригчид 118 хүнтэй бүдүүн бүлэг болон Засгийг барьж байгаа нь хэтийдсэн болохгүй нь үнэн. Сөрөг хүчин, хяналтын үүрэг нэн шаардлагатай нөхцөл байдалтай болсон. Батын Батбаатар энэ учир арга буюу сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллахаа зарлаж байх шиг байна. Ингэхээс аргагүй. Сүүдрийн Засгийн газар гэдэг улс төрд сул, нөхөөс төдий акц үйлдэл шиг ойлгогдож ирсэн. Батын Батбаатар ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин чухамхүү ямар өнгөөр, ямар хяналтаар, шинэ дайдаар хийх вэ гэдэг түүний асуудал. Уг нь Батын Батбаатарт хань болох хүн Нямтайширын Номтойбаяр байгаа юм. Гэвч Н. Номтойбаярт тийм хүсэл эрмэлзэл хэр байгааг таашгүй. Засагт хяналт хэрэгтэй юү гэдэг дээр бол анхнаасаа чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд л байсан. Явдал дундаа уугуул намаа дэмжих зүйл дээрээ дэмжээд явна гээд зарласан нь хүмүүст эргэлзээ төрүүлсэн. Эрхбиш сөрөг хүчин болох үзэл санаан дээрээ байгаа биз.

Эрх баригчид эдийн засгаа сайжруулах, үндэсний хэмжээний 14 мега төслийг эхлүүлнэ гэж Засагт хамтарсан. Том агуулгаараа зөв байх. Гэхдээ ард түмэн Л. Оюун-Эрдэнийг дангаар нь Засгийг нь бариулах байсан юм гэдгээ саяын орон нутгийн сонгуульд МАН-аас бусдыг сонгоогүйгээрээ илэрхийлчихлээ.  Анх засаг байгуулагдахад Л. Оюун-Эрдэнэд хаяглан яаж ч зусардуулсан бай, Засгаа дангаараа байгуул аа гэж бичиж байв. Ард түмэн энэ оюун санаагаар байгаа нь  тодорхой байна. Сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллахаар эрмэлзэж байгаа Батын Батбаатарт хань хэрэгтэй. Тэр хань, хамтрагчдыг эрж бодоход тулхтай нам, хүн эс үзэгдэнэ. Гэхдээ л, Батын Батбаатар ингэж мэдэгдэж байгаа нь эр зориг юм. Зүгээр байснаас хамаагүй дээр юм. Засгийн газрын бодлогоос илүү уран гаргалгаа, илүү нүүдэл хийх нь түүний өрөг байх ёстой. Харж байя.

Post Views: 381

About Author / Болортуяа Р

Previous post
Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Next post
Нийслэлийн ИТХ-ын даргаар Амарбаясгалангийн Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг дэвшүүллээ 

You Might Also Like

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 

2024-12-19
Улс төр

Ирэх цагуудын ээдрээт асуудлууд Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нарт хамаарна

2024-09-02
Улс төр

МҮОНРТ- ээр гарах мэтгэлцээний хуваарь

2024-06-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search