Бидний сайн мэдэх дэлхийн алдартнууд цэвэршилтийг туулсан өөр өөрийн туршлагаа хуваалцаж байна. Цэвэршилт хүүхэдтэй болохтой адил байгалийн үзэгдэл. Энэ бол амьдралын нэг хэсэг. Эмэгтэй хүн ингэж л бүтээгдсэн. Харин энэ сэдвийг бид илэн далангүй ярилцаж, ухамсартайгаар таван туулахад суралцах ёстойг тэд онцолж байна.
Хиллари Клинтон: Энэ сэдвийг ”сүүдрээс” гаргах цаг аль хэдийн болсон
Би 1997 онд 50 нас хүрээд цэвэршилтийн үеийг туулж эхэлсэн. Тэр үед бид цэвэршилтийн тухай ил ярьдаггүй байлаа. Зөвхөн найзуудуудтайгаа цэвэршилтийн тухай ярьж нүдээ эргэлдүүлэн цэвэршилтийг гайхдаг байсан. Бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай холбоотой бүхий л сорилттой тулгараад байгаа энэ цаг үед энэ сэдвийг ”сүүдрээс” гаргаж, “өдрийн гэрэлд оруулах” цаг ирж байгаад баяртай байна. Намайг цэвэршиж байхад нийгэмд ийм сэвдийг таатай хүлээж авах цаг нь болоогүй байсан үе. Тэргүүн хатагтай цэвэршилтийн үеийг туулж байна, “би энд байна” гэж хэлж болохгүй байлаа.
Опра Уинфри: Цэвэршилт бол “адислал”
Би олон эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад цэвэршилтийг “адислал” гэж боддогоо тэд хэлж байлаа. Олон жилийн турш бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулсны дараа энэ үе бол та өөрийгөө шинээр бүтээх мөч гэдгийг би олж мэдсэн.
Салма Хайек: Та ямар ч насандаа мөрөөдөж болно, чи хэдтэй байсан ч романтик байж болно
Эмч надаас, чиний чих ургаж байна уу? Чихнээс чинь үс ургаж байна уу? Танд сахал ургаж байна уу? Та амархан уурладаг уу? Та ямар ч шалтгаангүйгээр уйлж байна уу? Та маш хурдан жин нэмж байна уу? Чиний бие агшиж, жижгэрч байна уу? Үтрээ чинь хуурайшиж байна уу? гэх мэт асуултуудыг асуусан. Энэ бүгд цэвэршилтийн нөлөө юм. Би сэтгэл зүйн өөрчлөлт, халуу оргихыг туулж байна, одоо ч гэсэн тийм л байна, чи энэ мөчүүдийг анзаарч, гүнзгий амьсгаа аваад “За, энэ бүгд өнгөрнө чи үүнийг даван туулах хэрэгтэй гэж өөртөө хэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд “дуусах хугацаа” гэж байх ёсгүй. Яагаад гэвэл та ямар ч насандаа “kick ass” чадна. Та ямар ч насандаа мөрөөдөж болно, чи хэдтэй байсан ч романтик байж болно. Эмэгтэйчүүд бид ийм эрхтэй. Бид байгаагаараа хайрлагдах болно. Бид энд зөвхөн хүүхэд төрүүлэх гэж ирсэн юм биш, бид зөвхөн эр хүнийг асрах гэж төрсөн юм биш шүү дээ.
Мишель Обама: Би цэвэршилтийг даван туулж байна
Цэвэршилтийн талаар хүмүүс их яриад байдаггүй. Би цэвэршилтийг даван туулж байна, миний бүх найзууд ч мөн үүнийг даван туулж байгааг мэднэ. Мөн цэвэршилтийн талаарх мэдээлэл ч ховор байна. Найзууд маань хамтдаа цугларч, дасгал хийж, инээж байхдаа л бидэнд юу тохиолдож байгаагаа ярилцдаг. Би цэвэршилтийн улмаас дасгал хийхдээ өмнөх шигээ өөрийгөө шахаж чадахгүй болсон байгаагаа олж мэдсэн. Би булчингаа сэмлэх ч юмуу, ямар нэгэн гэмтэл авчихвал эдгэх хугацаа нь өмнөх шигээ биш болсон байна лээ.
Гвинет Пэлтроу: Цэвэршилтийн үе рүү ороход маш их өөрчлөлтийг та анзаарах болно
Цэвэршилтийн үе рүү ороход маш их өөрчлөлтийг та анзаарах болно. Миний хувьд дааврын өөрчлөлт, хөлрөх болон сэтгэл санааны өөрчлөлтийг мэдэрсэн. Чи ямар ч шалтгаангүйгээр гэнэт уурлана… Цэвэршилтийг хүмүүс муугаар боддог, энэ ойлголтыг өөрчлөх хэрэгтэй байна. Ээж маань цэвэршилтийн үеийг даван туулж байсныг би санадаг бөгөөд энэ үе түүний хувьд хэцүү сэтгэл хөдлөл ихтэй үе байсан. Цэвэршилтийн насны бидэнд урам зориг өгөх эмэгтэй манай нийгэмд байхгүй байгаа нь харамсалтай.
Дрю Бэрримор: Яагаад ийм удаан үргэлжилдэг юм бол гэж их гайхдаг
Хоёр долоо хоног тутамд сарын тэмдэг ирж эхлэхэд би цэвэршилтийн өмнөх үе рүү ирж байгаагаа ойлгосон. Нэг эмч надад ийм байдлаараа 10 жил ч үргэлжилж магадгүй гэж хэлсэн. Тэр үед би хэзээ ч 10 жил энэ байдлыг тэсэж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад ийм удаан үргэлжилдэг юм бол гэж их гайхдаг.
Софи: Сарын тэмдэг ирэх шаардлагагүй болсон эрх чөлөөг тэмдэглэх хэрэгтэй
Эмэгтэйчүүд цэвэршилтийн улмаас ажлын байраа орхих нь хамгийн харамсалтай санагддаг. Эмэгтэйчүүд бид 40-өөд насандаа ч гайхалтай, 50, 60, 70-аад насандаа илүү гайхалтай хэвээрээ л байдаг. Бид хэнийг ч ажлын байраа орхиж, “сүүдэрт” орох ёстой гэж бодож болохгүй. Үнэндээ бид сарын тэмдэг ирэх шаардлагагүй болсон эрх чөлөөг тэмдэглэх хэрэгтэй – Цэвэршилтийг бид аймаар сөрөг зүйл гэж тодорхойлчихоод байна. Бид үүнийг ширээн дээр гаргаж ирээд, илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй.
Ким Каттрал: Цэвэршилт хүүхэдтэй болохтой адил байгалийн үзэгдэл
Би цэвэршилтийг ичмээр зүйл гэж огт боддоггүй. Цэвэршилт хүүхэдтэй болохтой адил байгалийн үзэгдэл. Энэ бол амьдралын нэг хэсэг. Бие махбодийн хувьд цэвэршилт бол эмэгтэй хүн хэрхэн бүтээгдсэний нэг хэсэг юм. Дааврын хувьд ч физиологийн хувьд бид ингэж л бүтээгдсэн, ингэж л ажилладаг. Яг л байгальд оршдог бүхний нэгэн адил. Үр ургаж үр жимсээ өгч, хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж, хөгширч эхэлдэгтэй адил. Би сэтгэл татам, дур булаам, эмэгтэйлэг байх болов уу? Амьдралын маань дараагийн бүлэг юу вэ? гэх мэтчилэн бид боддог. Бид энэ талаар ярьдаггүй, энэ талаар эмчтэй ярих ч хүнд сэдэв болчихоод байна. Амьдралынхаа энэ цаг үе, цэвэршилтийн талаар мэдлэгтэй болоосой гэж би эмэгтэйчүүдээсээ хүсэж байна
Наоми Уоттс: Хөгшрөх нь бидний хувьд сайхан зүйл байх ёстой
Цэвэршилт гэдэг үг таныг сандаргаж байна уу? “Намайг ч сандаргасан… Гэхдээ яагаад сандаргах ёстой гэж? Энэ бол амьдралын жам, туулах л ёстой үе бөгөөд хүн амын тал хувьд нь шууд нөлөөлж, нөгөө тал нь үүнийг шууд бусаар мэдрэх болно (Эрчүүд ч гэсэн!). “Би 30 нас хүрээд л гэр бүл зохиох талаар дөнгөж бодож эхлэхэд бэлэн болсон байсэн. Гэтэл M Менопауз гэдэг үг хаалгыг минь хэмх өшиглөж, Мак маркийн ачааны машинтай мөргөлдсөн мэт санагдав. Хэн ч энэ тухай ярихгүй байхад би үүнийг яаж ойлгох вэ? Үе тэнгийнхнээсээ түрүүлж би цэвэршилт гэх зүйлтэй танилцсан. Би яаж тусламж гуйхаа ч мэдэхгүй, тэд надад яаж зөвлөгөө өгөхөө ч мэдэхгүй байсан… Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн 2025 он гэхэд цэвэрших гэж байхад бид энэ сэдвийг анхаарлын төвд авчрах ёстой. Ингэж чадвал дараа нь энэ тухай ярихад илүү хялбар болно шүү дээ. Энэ ахиц дэвшил шүү. “Хөгшрөх нь бидний хувьд сайхан зүйл байх ёстой. Бид хуримтлуулсан туршлагаараа бахархаж, хүчирхэг болсноо мэдрэх, бахархах цаг хугацаа юм. Бид цэвэршилтийг ганцаараа даван туулах шаардлагагүй.
Жули Уолтерс: Миний нүүрэнд том агааржуулалтын хоолой тавьчихаасай гэж боддог
Бурхан минь! Миний бие гэнэт л шатаж байгаа юм шиг халуу дүүгдэг байсан. “Аллага” нэртэй телевизийн шоуны зураг авалтын үеэр гэнэт халуу оргиход зураглаач маань “Зогсоорой, тэрний халуу оргидог нь эхэлчиж, түр хүлээгээрэй!” гэдэг байсан. Үндэсний том шоуны үеэр би хувцас солих гээд тайзнаас буухдаа “сэвүүр!” гэж орилонгуут нэг залуу том сэвүүр авч ирээд намайг сэвж өгч байлаа.” Харри Поттер”-т тоглож байхад би хиймэл үс, зузаан хувцас өмсөх шаардлагатай байхад бүр хэцүү байдаг байсан юм. Миний нүүрэнд том агааржуулалтын хоолой тавьчихаасай гэж боддог байлаа. Хэхэ
Жиллиан Андерсон: Цэвэршилтийг ойлгож дэмждэггүй юмаа гэхэд ядаж хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой
Хэрэв бид цэвэршилтийн тухай яриаг ичихгүйгээр илэн далангүй ярьж чаддаг болчихвол хичнээн сайхан байх бол? Энэ бол яг одоо болж байгаа бодит байдал, үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цэвэршилтийн үед тохиолддог шинж тэмдгүүд эмэгтэйчүүд биднийг бусдад яг л ганцаардсан солиотой хүн шиг харагдуулдаг юм шигээ. Бид энэ сэдвийн талаар илэн далангүй ярьж хүмүүст сайн ойлгуулахгүй л бол бид бусдад галзуурсан юм шиг санагдсаар л байна байх. Цэвэршилтийг ойлгож дэмждэггүй юмаа гэхэд ядаж хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой гэж би үздэг.