нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Европын хотуудад үерийн гамшиг нүүрлээд байна

  • By Болортуяа Р
  • 2024-09-16

“Борис” шуурганы улмаас Европын хэд, хэдэн хотуудад  сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.

Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10.000 иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. 

Чех улсад үерийн улмаас нүүлгэн шилжүүлэлт хийж тус улсын хойд нутгийн 51000 айл өрхийн цахилгаан тасарсан гэж эрчим хүчний “cez” компани мэдэгдсэн байна.

Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурж, Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр (27.9 фут) давах төлөвтэй байгаа нь 2013 онд бүртгэгдэж байсан 8.91 метр (29.2 фут)-ээс давахаар  байгаа тул  бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлсэн байна.

Нийслэл Прага хотод үерийн саад тотгор нэмэгдсэн байна. Борис шуурга Бямба гаригт Румынд хүчтэй шуурсны улмаас үер бууж, Галати мужийн зүүн өмнөд хэсэгт дөрвөн хүн амиа алдсан байна. Тус улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис хэлэхдээ, “Европ тивд улам бүр нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар бидэнд дахин нүүрлэж байна” гэжээ.

Post Views: 310

About Author / Болортуяа Р

Previous post
Хятадын Шанхай хотод хар салхинаас болж “Улаан” анхааруулга зарлажээ
Next post
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ФОРУМ Ховд аймагт болж байна

You Might Also Like

Дэлхий

Франц: Иргэншил олгох журмаа чангатгалаа

2025-05-06
Дэлхий

АНУ-ын калифорни мужид 100,000 акр талбай шатжээ

2024-09-12
Дэлхий

Кувэйт Улсад галын улмаас 49 цагаач иргэн амиа алджээ

2024-06-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search