нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийУлс төр

Хятадын Шанхай хотод хар салхинаас болж “Улаан” анхааруулга зарлажээ

  • By Болортуяа Р
  • 2024-09-16

Хятадын эрх баригчдын тодорхойлсноор сүүлийн 70 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи өнөөдөр /2024.09.16/ Шанхайг дайрч байна. “Бэбинка” хар салхины улмаас галт тэрэг, онгоц, автомашины хөдөлгөөн саатжээ. Шанхай хотод хар салхины хүч 130 км/цаг хүрснийг Хар салхинаас сэрэмжлүүлэх нэгдсэн төв мэдээллээ. Хар салхины хүчийг 1-р зэрэглэлийн Атлантын далайн хар салхитай дүйцэхүйц гэж үнэлсэн ажээ.

Сарны фестивал буюу жил бүрийн намар тэмдэглэдэг баяр Ням гаригаас эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх баярын амралтыг тохиолдуулан хятадууд гадаад дотоодод аялдаг. Гэвч энэ жилийн аяллын төлөвлөгөөг ийнхүү “Бэбинка” хар салхи тасалдуулаад байгаа аж. Шанхай хотын хоёр олон улсын нисэх буудлын бүх нислэг Ням гаригийн 20:00 цагаас хойш зогсчээ. Аялагч жуулчдын хамгийн ихээр зорин очдог Дисней ресорт гэх мэт газар өнөөдөр үүдээ барьжээ.

Дээрх хар салхинаас үүдэж хятадын цаг уурын агентлэг “Улаан” анхааруулга зарласан байна. Үүнийг тун ховор тохиолдолд зарладаг анхааруулга аж. Тус агаентлаг зүүн хэсгийн ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай аадар бороо орохыг анхааруулж байгаа аж.

Хамгийн сүүлд 1949 онд Шанхайг хүчтэй хар салхи дайрч байжээ. Тодруулбал, “Глориа” хар салхи 1949 оны долдугаар сарын 23-нд Японы Окинава арлыг анх дайрч, 38 хүний аминд хүрсэн. Мөн 42 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйджээ. Улмаар “Глориа” хар салхи Окинава арлаас баруун зүгт Шанхай руу шилжиж, 29 хүн нас баржээ.

Post Views: 344

About Author / Болортуяа Р

Previous post
Багшийн хомсдол ҮГҮЙ болно
Next post
Европын хотуудад үерийн гамшиг нүүрлээд байна

You Might Also Like

Дэлхий

БНХАУ: Мьянмар дахь мафийн гэр бүлийн зарим гишүүдэд цаазын ял оноолоо

2025-09-30
Улс төр

Өнөөдөр Монголын хоёр харваач цэц сорино

2024-09-03
Улс төр

Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орж сэрүүснэ

2025-05-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search