• УИХ-ын гишүүн, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, зочин төлөөлөгч – 25 хүн
  • Баруун бүсийн 4 аймгаас тус бүр 10 төлөөлөгч (УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын тэнцүү оролцоог хангасан удирдах албан тушаалтан) – 40 хүн
  • Ховд аймгийн 16 сум тус бүрээс 2 төлөөлөгч  (ИТХ, ЗДТГ) – 32 хүн
  • Ховд болон бусад аймаг /Зардлыг тус аймаг өөрөө хариуцах/-ийн төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага болон улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, төлөөлөгч– 400 хүн.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр ;
  2. Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендэрийн тэгш байдлыг хангах, сайн туршлага;
  3. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, сайн туршлага;
  4. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагаа.