нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Эрүүл мэндийн боловсрол

Улаан хоолойн хавдар үүсэхэд өдөр бүр хэт халуун хоол, цай идэж уух мөн давсны хэт хэрэглээ ихээр нөлөөлдөг

  • By Болортуяа Р
  • 2024-02-02

ДЭМБ-ын дүн мэдээнээс харахад, дэлхийд 6 хүн тутмын 1 нь хорт хавдраар хорвоог орхидог гэсэн тоо байдаг. Мөн жилдээ 18 сая орчим хүнд хорт хавдар шинээр оношлогддог бол түүнээс 9,6 сая нь нас бардаг. Энэ дундаас улаан хоолойн хавдар жилдээ шинээр 500 мянга орчим оношлогддог байна.

Манай улсын хувьд 2023 оны үзүүлэлтээр элэг, ходоод, уушгины дараагаар улаан хоолойн хавдар оржээ. Дэлхийн улаан хоолойн хавдрын үзүүлэлтээрээ дэлхийн 185 орноос хоёрдугаарт жагсдаг нь харамсалтай.

Улаан хоолой бол үүдэн шүднээс ходоодны амсар хүртэл 40 орчим см урт, нарийхан хөндийт эрхтэн. Улаан хоолой нь ходоод гэдэсний замын хэсэг юм. Бид хоол идэхэд хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. Хавдар бол гаднаас халдварлаж орж ирдэг өвчин биш бөгөөд эд эрхтэн дотроосоо өөрөөсөө үүсч байгаа өвчин юм. Ихэвчлэн хувь хүний буруу зуршлаас шалтгаалдаг байна. Жишээ нь: Улаан хоолойн салст бүрхүүлд олон жилийн турш үргэлжилсэн гаднын сөрөг  нөлөөлөл, хүчилд түлэгдсэний улмаас  бүтэц нь алдагдаж, эсийн хувиралд орж хавдар үүснэ.

Зураг 1: Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг илтгэх зарим үзүүлэлт 2023

Хоол, цайг халуунаар ууж иддэг хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл хамгийн өндөр. Давсны хэрэглээ, тэр дундаа удаан хадгалсан, лаазтай, давсалсан, иссэн бүтээгдэхүүн бас нөлөөлнө. Цээж гашуу оргих, сөөргөө үүссэн тохиолдолд эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал. Манай улсын хувьд бүс нутаг, зан үйл, хоол хүнсний уламжлалт онцлогоос шалтгаалаад улаан хоолойн хорт хавдар баруун бүс нутаг болон Хөвсгөлд тохиолдол илүүтэй байдаг. Цай, хоолоо хэт халуунаар нь ууж идэх, мөн давс их хэрэглэдэгтэй холбоотой.

Иргэн та улаан хоолойн хавдраас сэргийлж архи, тамхи, буруу зан үйлээс татгалзах, давсны хэрэглээг бууруулах, хоол цайгаа бүлээсгэж хэрэглэх мөн 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлж жилд нэг удаа дурандуулж байх нь зүйтэй хэмээн мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг байна.

Post Views: 487

About Author / Болортуяа Р

Previous post
М.Энхбадрал: Залуу удирдлагуудад нам доторх тойргоо өмчилсөн “хөгшин” улстөрчдийг эвтэйхэн зайлуулах сонирхол бий
Next post
Бидний тод жим, эмэгтэйчүүдийн хүчирхэг замнал

You Might Also Like

Эрүүл мэндийн боловсрол

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83% нь давс ихтэй байна

2024-05-16
Эрүүл мэндийн боловсрол

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫГ ЗҮРХ, НҮД, ШҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛНА

2024-09-20
Эрүүл мэндийн боловсрол

Угаарын хийд хордсон хүний биед илрэх шинж тэмдгүүд

2024-02-22
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search