нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Төөрөгдлийн тайлал

“2024 оны 8 дугаар сараас эхлэн ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэх мэдээлэл ХУДАЛ

  • By Болортуяа Р
  • 2024-08-20

2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “FAW” гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Тэтгэвэр 2024 онд мэдэгдэхүйц нэмэгдэнэ. ! ! Өөрийнхөө тэтгэврийн төлөвлөгөөг бий болго.” гэсэн гарчигтай, “Монгол Улсын Сангийн яам 2024 оны 8 дугаар сараас эхлэн ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэх агуулга бүхий зургийг түгээжээ. Уг пост нь 2 мянга гаруй реакц, 917 сэтгэгдэл авч, 501 удаа цааш түгээгджээ.

Тухайн мэдээлэлд Монголын баримт шалгах төв тодруулга хийхэд ХУДАЛ мэдээлэл болох нь тогтоогджээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ.” гэсэн заалтыг 29 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Уг мэдээллийг түгээсэн пэйжийг хаягаар шалгахад: “FAW” гэх нэртэй Фэйсбүүк пэйж нь 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нээгдсэн 14 лайк, 15 дагагчтай шинэ пэйж байна. Пэйжийн товч танилцуулгыг харвал “хүнсний дэлгүүр” гэсэн төрөл сонгосон аж.

Дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд дурдагдсан тэтгэврийн нэмэгдэл нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай” хуульд заагаагүй, уг мэдээллийг түгээсэн пэйж нь сар гаруйн өмнө нээгдсэн, пэйжийн мэдээллүүд нь хүнсний дэлгүүр гэсэн ангилалтай мөн бүрэн бус, Саянгийн яамны вэбсайтад ямар нэг мэдээлэл байхгүй зэргээс үзвэл уг түгээсэн мэдээлэл нь хуурамч, түгээсэн пэйж нь мөн хуурамч байх боломжтой тул энэ төрлийн мэдээллүүдэд болгоомжтой хандаж, “Сангийн яам”, “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” зэрэг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг зөвлөж байна.

Post Views: 356

About Author / Болортуяа Р

Previous post
Хиймэл оюун ухаан ашиглан 4 жилийн дараа хавдар болох байсан цэгийг илрүүлжээ
Next post
Модон жорлонгоосоо сайлаагүйн 100 жилийн ойг 102 сум тэмдэглэжээ

You Might Also Like

Төөрөгдлийн тайлал

Намыг гоё болгоцгооё

2023-11-29
Төөрөгдлийн тайлал

Голдоо уулзацгаая

2024-01-04
Төөрөгдлийн тайлал

УИХ-ын гишүүн болон олны танил хүний +21 бичлэг тарсан гэх мэдээллийн зураг Монголд болсон үйл явдал биш

2024-05-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search