нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Төөрөгдлийн тайлал

Монголчууд баярлаж сурч байна

  • By adminZ
  • 2024-02-14

Монгол туургатан нийтээрээ туулай жилээ үдэж, луу жилийг угтлаа. Амралтын өдөр дамнасан сар шинийн өдрүүдэд амжиж золголтоо хийх гэсэн түмэн олон нэг айлаас нөгөө айл хүртэл их л яаруу явж байгаа нь харагдсан. Их хотын түгжрэл дундуур хоёр өдөрт багтаж шинэлнэ гэдэг боломжгүй зүйл мэт боловч бид болгоод л амжууллаа. Өнөөдрөөс албан газрын золголтууд үргэлжилж, энэ долоо хоногтоо цагаан сарын уур амьсгал давамгайлах нь гарцаагүй бололтой. 

Монголчууд бид зөв баярлаж сурч байгаа мэдрэмж энэ жил улам бүр батлагдлаа. Өр, зээл тавин байж нүсэр шинэлэхээ больж, өрөөлийг танихгүй болтлоо архинд хөлчүүрхэхээ ч больж одоо л зөв баярлаж сурч байна даа гэх мэдрэмж төрч байна. Сар шинийн баяр нь угтаа ураг садантайгаа уулзан золгох, өв уламжлалаа өвлүүлэх философийг л агуулдаг аж. Үүний мөн чанарыг бид ойлгож эхэлж байна. Угтаа нийгмийн шилжилтийн он жилүүдэд энэ агуулга хэсэг тасарч гээгдсэн бололтой. Тасарсан ч бид зөн мэдрэмжээрээ түүнийгээ олж, эвлүүлсээр л байна. Цаашид ч улам л үндсэн агуулга руугаа ойртох нь гарцаагүй биз. 

Post Views: 461

About Author / adminZ

Previous post
22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн
Next post
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх,  боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа

You Might Also Like

Төөрөгдлийн тайлал

УИХ-ын гишүүн болон олны танил хүний +21 бичлэг тарсан гэх мэдээллийн зураг Монголд болсон үйл явдал биш

2024-05-16
Төөрөгдлийн тайлал

Голдоо уулзацгаая

2024-01-04
Төөрөгдлийн тайлал

Монгол Улс “Дээлийн хээ”-ний хуультай юу

2024-05-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search