Дэлхий даяар хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence (AI) эрчимтэй хөгжиж байна. Хөгжихийн хэрээр түүнийг салбар бүрт ашиглаж байгаа ба үүний тод илрэл эрүүл мэндийн салбарт ажиглагдаж байна. AI-ийг ашиглан тухайн хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэл, хавдраар өвчлөх байдал болон өвчлөлийн эрт илрүүлгэд түлхүү ашиглагдаж байна. Энгийн жишээ дурьдахад:
- Унгар улсын MIT-ын судлаачид болон эмч нар хиймэл оюун ухаан ашиглан дөрвөн жилийн дараа хавдар болох байсан цэгийг илрүүлжээ. MIT болон бусад ШУ-ны институциуд энэхүү эрт илрүүлгийн алгоритмийг зохиосон бөгөөд хөхний рентген (комьпютер) зургаас цэг илрүүлэх замаар ажилладаг байна.
Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан дараах дэвшлүүдийг авчраад байна.
- Эмнэлгийн сургалт ба симуляци:
- Эмнэлзүйн оношлогоо: Хиймэл оюун ухаан нь өвчнийг түргэн, шуурхай оношлоход хамгийн үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэг болж байна. AI нь бага чанарын сканнерыг өндөр нарийвчлалтай зураг болгон хувиргаж чаддаг байна.
- Эм, эмнэлгийн салбарын зардлыг бууруулах зэрэг олон давуу талууд бий болж байна.