Иргэн Z man ийн өгүүлэв.
Англи, Шинэ Зеландын Засгийн газрын бүтцээс илүү Ардын нам сонгуульд ялсныг ард түмэн тодорхой мэдэж байна. Жаран найман суудалтайгаар УИХ-д олонхи болж чадсаныг Монголоороо харлаа. Энэ учраас одоо Ардын намыг засгаа байгуулахыг хүлээж байгаа. Нэгэнт ялсан нь нэн тодорхой учраас илүүрхэж, олонх болсон намыг Засгаа байгуулж нэн яаралтай ажиллуулах нь Монголын үндэсний эрх ашиг гэдгийг хэн ч хэлнэ. Тэр тусмаа зарим аж ахуйн нэгж, тухайлбал “Монполимет”-ын цементийн үйдвэрийн хаалгыг лацдаад сар болж байгаа энэ үед төр засгийг маш түргэн эмхэрч улсдаа, ард олондоо ээлтэй бодлого явуулахыг манай үндэсний эрх ашиг дэндүү царайчлан сууж байгаа билээ. Улс төрийн намуудын сонгууль засгийг байгуулах эрх олгодог ч, улсын аж ахуйн нэгжүүдийн татвараар энэ улс орон урагш алхдаг нь маргаангүй юм. Ардын нам засагтаа АН, ХҮН намуудыг урьсан ч, уригдагсад ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Үнэмлэхүй шударга өнцгөөс үзвэл энэ нь зарчмаараа болохгүй зүйл. Засаг байгуулахад зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа хэмээн Ардын намын нарийн бичиг Д. Энхбаатар, тав сонгогдсон С.Бямбацогт хоёр ярьж. Энэ хоёрын яриад байгаа Ажлын хэсгээс, зөвшилцөл бол фашизм, нэгэнт ялсан бол дангаараа засгаа байгуулах ёстой гэдэг дүгнэлт, үр дүн гарч ард түмэндээ мэдээлэгдэх нь үндэсний эрх ашигт нийцнэ. Т. Доржханд Сангийн сайд болох хүсэлтэй байх шиг байна. Үүнээсээ эрс татгалзах хэрэгтэй. Шунал нь хүрч байгаа ч, зарчимд тээглэж, ухрах ёстой. ХҮН хэмээх нам ийм хэмжээний ёс суртахуунтай гэгдэж, энэ учраас ойлгогдоод байгаа тул ард түмэн боломжийн үнэлгээ өгсөнд ханаж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нь хэтэд тустай. Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд спикер Б. Пүрэвдорж нар засагт орохгүйг эрс хэлсэн байна. Энэ тун зөв. Ард түмэн, сонгогчдынхоо итгэл үнэмшлийг хүндлэхгүйгээр Ардчилсан нам цаашид бэхжихгүй, орших нь эргэлзээтэй.
С.Одонтуяа мэтийн дэд дарга ч болно, Эрүүл мэндийн сайд ч болно гээд яваад байгаа, эрх баригчдын өвөрт увайгүйгээр шургахыг хүсэгчдийнхээ сарьсан хамрыг тас цохих нь эрүүл үзэгдэл болно. Иргэний Зоригийн Б.Батбаатар, Эвслийн Н. Номтойбаяр нар сөрөг хүчний үүргээ бодитой гүйцэтгэх эрмэлзэл, зарчмыг барьж байх шиг байна. Энэ туйлын зөв. Лувсансамсрайн Оюун-Эрдэнэ МАНАН-г эсэргүүцэж бойжсон улстөрч. Одоо шинэ МАНАН-гаа үүсгэвэл, бөөлжисөө долоох гэгч болно. Өчигдөр тангаргаа өргөсөн гишүүд Б.Батбаатар, Х.Баттулга хоёроос бусад нь дээдсэд нахилзан мэхэлзэж ёслолоо. Нялуун байлаа. Энэ дотроос Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон Э. Одбаяр онцгой зусар, бялдууч байгааг Монгол харлаа. Яаж ч зусардсан бай, Л.Оюун-Эрдэнэд ингэтлээ зусардаж МАНАН-г үүсгэж болохгүйг 125 мэдүүштэй. Яаж ч зусардуулсан бай, Л. Оюун-Эрдэнэ дангаараа засгаа барих эрх эдэл. Энэ бол үндэсний эрх ашгийн зарчим. Босоо Ганбаатарыг бараг нугарч мэхийлээ гэж шоглоцгоож байна. Босоо Ганбаатарын “нугаралт” бол “МАНАН бүү үүсгэ” гэсэн л нугаралт, тэр хүсэл нь дэндүү их тул дэндүү тонгойж мэхийсэн байж болох.