нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Шидэт хууль тогтоогчийн сормуусаар” ширвэн тонилгох хэрэгтэй ээ, С.Эрдэнэболд!

  • By E. Erel
  • 2025-04-09

“Шидэт уулын сормуус” гэж ном бичсэн. Ер нь шидэт маягийн үйл сэдэлтэй залуу, Сүхбаатарын Эрдэнэболд. Сонин номын редакциар гүйсэн, сонин хачинд сортоотой, нүд цогтой, нүүр алтан тийм л хөвүүн байсан. Хэлэмгий, нүүрэмгий. Мөнхүү цог сортоогоо байнга тордсон. Үргэлж л урагш тэмүүлсэн, тэмүүлснийхээ хэрээр амжилттай яваа нь ойлгомжтой. “Шидэт уулын сормуус” үлгэрийн ном. Үлгэрийн номдоо үлгэрийн хэвшмэл байдлыг халсан ном. Хэвшмэл байдлыг халахаар урагшилдаг. Ахидаг номтой. Тэгж үлгэрлэх учиртай. Тэгэх үлгэрлэл нь байгаад л, дархлаажсаар байна уу даа гэж, С.Эрдэнэболдыг хардаг. Марс гээд төсөл яриад байдаг. Маргааш, нөгөөдөр л түүн дээр буучих аятай ярьдаг. Үлгэрийн байх шиг анзаарагддаг. Үлгэр бишийг ертөнц бүтээсээр л байна л даа. Ертөнцийн бүтээсэн хөгжлийн үлгэрээр ер бусаар замнах л учиртай байгаа нь цагийн үнэн. Монголын гээгдэл, гэгээрлийн асуудалд энэ бүр ноцтой тавигдаж байгаа дохио. С.Эрдэнэболд саяхан УИХ дээр ярьж байна. Тав сонгогдсон Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарыг зэмлэн шүүмжлээд. Сонгуулийн хуулиас сонгуулийн хуульд зөвхөн өөрсдөдөө давуу боломж олгодог, түүндээ эрддэг, тэгж бусдад тэгш гараа өгдөггүй. Шударга бус байдаг гээд. Үнэн, зөв. Тийм л байгаа, тэгж ч ирсэн, УИХ-ын суудалд лаахайдаж ирсэн нөхөд. Бусдад, бүгдэд тэгш гараа үзүүлэх нь шударгын эхлэл, ардчиллын суурь. Энэ л утгаараа С.Эрдэнэболд туйлын зөв яриад байгаа юм. Хүний эрхийг дээдлэх бол С.Эрдэнэболдын өөртөө хүлээсэн сэтгэлийн үүрэг шиг байна. Ийм үүргийг өөртөө ноогдуулах дээд тушаалтан өнөөдөр ховор. Нийтээр улиглавч, нидэртээ үүнийг хийгсэд огт байдаггүй. С.Эрдэнэболд харин энэ талаар дорвитой ажиллахаар харагдаж байгаа. Эцэг нь Төвийн Бүрэнгийн харьяат Ширчингийн Сүхбаатар. Сэтгүүлч, хуульч. Бас романтик гэгээн хүн. Түүний эцэг Ц.Ширчин гэж мундаг өвгөн байдаг. Таана имэрч, худаг аргадаж, хур лимбэдсэн дүнэгэр улаан өвгөн. С.Эрдэнэболдын дээдэс удмаараа зөвийн хүмүүс, зөөлний ухаантай улс нь мэдэгддэг. С. Эрдэнэболд нэгэн үе Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Хурд нь, санаачлагатай байгаа нь хуйв авч давхих гээд байдаг идэр хүлгийг санагдуулах мэт байсан. Илтгэх, ярих урлагт эртнээс шамдсан. Энэ үндсэн зоорь нь болсон. Үлгэрүүд нь ийм. Афганистанд бил үү дээ, энхийг сахиулсан. Алба, хийх, үүрэх үүрэг хэмээж одов бололтой байсан. Албыг хаагаад л ирсэн. УИХ-д ийм хүн үгүй байх. Америкт сурсан. Сурахдаа сурсан шиг сураа болов уу гэхээр харагддаг. Монголын хоёр иргэншлээ тун сайн мэдэх. Хот, хөдөөгүй. Хоёр иргэншил зэрэгцсэн бүс тойргоос сонгогдоод гараад ирсэн. Уулыг тэтгэх, тариаг ургуулах, хотыг ивээх, хүнийг өргөхийг Сэлэнгэ, Дархан, Төвийнхөнд нотлох байх аа. Малч ухаан бол Бүрэнгийн уулсын өвгөдийнх шиг зуллаатай. Их дөмөг хууль тогтоогч болж төлөвших байх аа. Элдэв омгойрол, дуугаа шахах, ихэрхэхийг эрт гээсэн байх магадтай. Жирмийн цагаан нуурыг сэргээнэ л гээд яваа бололтой юм. Сэргээх, түвшитгэх, бий болгох л үлгэрээ базааж яваанх биз. Сайн үлгэрийн, сайны гэгээ хол тусдаг номтой. С.Эрдэнэболд хоёр идэхгүй, хоосон хонохгүйн үлгэрээр хүмүүжсэн хүний хувьд, сэтгэл, боловсрол, төлөвшлөөр бэхлэгдсэний тул энэ УИХ-д олон талаар үлгэрлэж, хууль тогтоогчдын дунд дахь увайгүй худалч, үнэнгүй эх оронч, идээчин уугаачин, нүүрсчид, юу байдаг юм, болохгүй бүтэхгүй бүх шулмасыг “Шидэт хууль тогтоогчийн сормуусаар” ширвэн тонилгох хэрэгтэй ээ. “Уранзаяа” хэмээх бэсрэг роман биччихсэн, ганц хоёрхон хувь хэвлэчихсэн л цохиж явсан, “залуудаа”. Тэр романыхаа эзэнтэй суусан байх, тэгээд том яваа байх, дээш суусан байх. Тэнцэх л хэрэгтэй дээ, ирэх замын ачаанд. Ингэж байж л , жинхэнэ төрийн хар хүн болно. Хууль тогтоогч жинхэнээсээ болно. Хүний эрхийн дэд хороог ахалж байна. Түүнд яг л тохирох алба. Алсдаа тэгээд, Монгол төрийн мэргэн өвөө ч болох. С. Эрдэнэболд гишүүн, эмч гишүүн Ж.Чинбүрэн хоёр илтэд хэлмэгдсэн П.Батчулуун эмчийг эргэж тойроод, санаа тавиад яваад байгаа байна. Энэ үлгэр чинь чин шударгын сайн үлгэр. Буруу хууль хэрэглэж, буруугүй, тэр тусмаа энэ Монголын цөөхөн иргэдийн амь насыг авран хамгаалсаар ирсэн тэр эмчид наасан оноогүй гэсгээлийг халуулан нар үзүүлэх ажлыг хийвэл , шидэт бус бодит үлгэртэй хууль тогтоогчийн манлайлал, жинхэнэ үлгэрлэл болно доо.

Z man

Post Views: 338

About Author / E. Erel

Previous post
Л. Оюун-Эрдэнэ гурван сайдаа, Д.Амарбаясгалан нэг гишүүнээ, Д.Болорсүрэн Х.Баттулгыг хөшжээ
Next post
Умай сойх мэс заслыг дурангийн аргаар хийдэг болсон эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг багасгаж байна

You Might Also Like

Улс төр

 Г. Ёндонгийн үгийг ухбал, Эрдэнэтийн шинэ захирал удахгүй томилогдох нь…

2024-12-23
Улс төр

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна

2024-08-19
Улс төр

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ачирхах хэрэггүй!

2024-12-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search