Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнгөрсөн даваа гарагт /2024.06.24/ болсон. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулж, дараах санхүүжүүлэлтийг олгосон байна.
- Хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд 2,258,390,000 төгрөгийн санхүүжилт.
- Жимс, жимсгэнийн аж ахуй байгуулах 10 төсөлд 1,098,780,000 төгрөгийн санхүүжилт.
- Зөгийн аж ахуйн кластер 2 төсөлд 191,635,000 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэжээ.
Нийтдээ
- Хөдөө аж ахуйн загвар хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл
- Жимс, жимсгэний аж ахуй байгуулах зээлд 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл
- Зөгийн аж ахуйн кластер байгуулах зээлд 652,8 сая төгрөгийн 5 төсөл хүсэлт илгээсэн байна.
Төсөл сонгон шалгаруулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулж, энэ удаагийн хурлаар нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болжээ.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/26, А/27,А/205 тушаалаар нийт 7,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан аж.
Тодруулбал:
Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөс Загвар хоршоонд 4,2 тэрбум төгрөг.
Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйд 2,8 тэрбум төгрөг.
Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Зөгийн аж ахуйн кластер байгуулахад 270,0 сая төгрөг баталсан байдаг.