нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Ихэр оюутан цэрэг

  • By Болортуяа Р
  • 2024-06-27

Ихэр цэрэг болох Мөнх-Очирын Бат-Эрдэнэ, Мөнх-Очирын Баяр-Эрдэнэ нар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн говийн бүсийн Сургалтын төвийн “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

Тэд Цэргийн албаны тухай хуульд заасанчлан сайн дурын үндсэн дээр хамтдаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа ба төрсөн нутаг ус нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх аж.
 
“Оюутан цэрэг”-т хамрагдахаас өмнө Өвөрхангай аймгийн Политехник коллежид иргэний барилгын техникч мэргэжлээр нэг ангид суралцаж байв. Ээж Алтанчимэгийнхээ зааж зөвлөсний дагуу эр цэргийн албаа хаахаар хамтдаа яваа тэд хүсэл мөрөөдлөөрөө татагдан ирсэндээ талархаж, олон зүйлээс суралцаж буйгаа өгүүлжээ.  

Байлдагч М.Баяр-Эрдэнэ “Их сургууль маань амарч байгаа энэ хугацаанд “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаагаа хамгийн том боломж гэж  харж байна. Энэ боломжийг оюутан залууст гаргаж өгсөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэндээ баярлалаа. Бид цэргийн албанд ирээд найз нөхдийн хүрээгээ маш их тэлсэн.
Газар газрын хөвгүүдтэй
Галтай насандаа ижилдэн… 
гэдэг дууны мөрт хүртэл шууд орж ирж байна. Он жавууд маань бид хоёрыг ялгадаггүй. Өөрсдийн хүсэлтээр өөр өөр салаанд орсон” гэв.
 
Байлдагч М.Бат-Эрдэнэ “Цэргийн албанд ирээд биеэ дааж сурч, эх орныхоо төлөө хүлээсэн үүргээ ухамсарлаж ойлгохын зэрэгцээ ижийгээ маш их бодож байна. Аавыг маань бурхан болсны дараа бид хоёрыг айлын хүүхдүүдээс дутаахгүй өсгөнө гэж мөн ч их хичээсэн дээ. Ээж минь их ажилсаг. Ямар ч ажлыг гололгүй хийдэг. Бид хоёрыг наашаа мордоход албаа нэр төртэй хаагаад ирээрэй хэмээн захисан. Халагдаж очоод хамгийн түрүүнд ижийгээ баярлуулна аа” гэсэн юм.

Ахлах дэслэгч Г.Нандинчимэг

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Post Views: 348

About Author / Болортуяа Р

Previous post
Хөдөө аж ахуйн загвар хоршооны төсөлд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
Next post
“Түр Хасав” тэмдэглэгээтэй 165368 сонгогч бүртгэгдсэн байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

С.Одонтуяа сорьц хэмжих багажтай болох эрх авчээ

2025-03-31
Цаг үе, үйл явдал

ЭЕШ ирэх зургаадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ

2025-03-26
Цаг үе, үйл явдал

Монгол улс“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ 

2025-03-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search