нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Унгар улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

  • By Болортуяа Р
  • 2024-03-12

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.

Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж, агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэж байна.

Мөн Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой болж байгаагаараа онцлогтой.

Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна.

Ийнхүү манай улс 44 дэх улстайгаа Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ гэж Зам, Тээврийн Яамнаас мэдээлэв.

Post Views: 344

About Author / Болортуяа Р

Previous post
Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Next post
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа

You Might Also Like

Улс төр

ГССҮТ: 16- аас дээш насныхныг сайн дурын ажилтнаар ажиллуулахаар болжээ

2024-06-10
Улс төр

Метроны тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлжээ

2024-03-18
Улс төр

Улаанбаатарт 40 хэм хүрч хүйтэрнэ

2024-02-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search