УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16.352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан гэнэ. Уг хүсэлтийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийнд заасан дараах шалтгааны улмаас гаргадаг байна. Тодруулбал:
- 63.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
- 63.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
- 63.1.3.захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч;
Хүсэлтийн дагуу хэсгийн хорооны гишүүд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авах юм байна.