нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Францад төсвийн таналтыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна

  • By Nomio Nomin
  • 2025-09-19

Франц улсад засгийн газрын санаачилсан төсвийн таналт, хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал Парис, Марсель, Нант зэрэг хотуудад үргэлжилсээр байна. Энэхүү жагсаалын улмаас сургууль, нийтийн тээвэр, бусад үйлчилгээнүүд хаагдаж жагсаал илүү өргөн хүрээг хамарсан байдалтай болсон байна.

Багш, эрүүл мэндийн ажилтан, тээвэр, эмийн сангийн үйлдвэрчний эвлэлүүд шинэ ерөнхий сайд Себастьян Лекорнуг төлөвлөгөөгөө цуцлахыг шаардан улс орон даяар ажил хаялт зохион байгуулжээ.

Жагсагчид эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн үйлчилгээнд зарцуулах төсвийг танаснаар чанар нь муудаж, иргэдийн эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Мөн өмнөх засгийн газрын тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлсэн шийдвэр нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд энэхүү шинэчлэлийг цуцлахыг шаардаж байгаа нь энэ жагсаалын бас нэгэн гол шалтгаан болоод байна. Жагсаал тайван эхэлсэн ч улмаар жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, цагдаа нар нулимс асгаруулагч болон хүч хэрэглэж зарим жагсагчдыг баривчилсан тохиолдол гарчээ.

Post Views: 187

About Author / Nomio Nomin

Previous post
Шинэ төрлийн чихрийн шижин туранхай залуу хүмүүсийн дунд түгээмэл байна
Next post
Амны хөндийн эрүүл мэнд нойр булчирхайн хорт хавдартай шууд хамааралтай

You Might Also Like

Улс төр

Америкийн иргэншилтэй палестин хүүхдийг Израилийн цэргүүд хөнөөжээ

2025-04-07
Улс төр

Хөдөө аж ахуйн загвар хоршооны төсөлд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

2024-06-27
Улс төр

Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search