нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

Энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байна

  • By Болортуяа Р
  • 2024-06-25

Манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байгааг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас мэдээллээ.

2023-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор “Эрх зүйн орчныг маш ойлгомжтой, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох, аялал жуулчлалын бүсчлэлийг нарийвчлах, хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх, агаарын тээврийг либералчлах, визнээс чөлөөлөх зэрэг суурь ажлууд хийгдэж байна. Бид нэг саяас давсан жуулчин авах стратегийг гарган ажиллаж байгаа хэмээн” Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.

Тэгвэл GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагааны нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ:

“Өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Post Views: 290

About Author / Болортуяа Р

Previous post
Үерийн дараа ариутгал, халваргүйжүүлэлт хийх заавар, зөвлөмж
Next post
Төв аймгийн Баяндэлгэр суманд хавдартай хүүхдийн сувилал нээнэ

You Might Also Like

Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Нарансэвстэйн боомт нээх асуудалд НҮБ юу гэх бол?

2025-04-30
Байгаль, экологи

Ундын голоор хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

2024-09-30
Байгаль, экологи

ЦЕГ: Ховор ургамалд тооцогдох “Хонин арц” тээвэрлэж явсныг илрүүллээ

2024-09-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search