нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Монгол Улс Google компанитай хамтарч 1,500 инженер бэлтгэнэ

  • By Болортуяа Р
  • 2024-02-06

Монгол улсын ЦХХХЯ-ны сайд Н. Учрал АНУ-д айлчлал хийж буй билээ. Тус айлчлалын хүрээнд дэлхийн тэргүүлэх технологийн компани болох Google компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Айлчлалын үеэр Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломонтой уулзаж иргэдийн зүгээс ирсэн хүсэлт болон Газар зүй, геодези зураг зүйн газрын хүсэлтийг уламжлан Монгол улсын нутаг дэвсгэр дээрх газар зүйн байршлын нэрсийг алдаатай бичигдсэнийг өөрчлөн засварлуулжээ.

Мөн Google компанитай хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бататгаж, Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллах болон Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэхээр зөвшилцсөн байна.

Эдгээрээс гадна Google компанийн зүгээс Стартап компаниудад Google for startups хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж буй юм.

Мөн Google компанитай хамтран Family link системийн монгол хувилбарыг амжилттай нэвтрүүлээд буй юм. Та тус системийг ашиглан хүүхдийнхээ байршлыг мэдэж, аюулгүй байдлыг хангаж, гар утасны хэрэглээг нь хянах боломжтой юм.

Post Views: 407

About Author / Болортуяа Р

Previous post
Т.Очирдарь: Эхлээд боловсрол дараа нь хөгжил
Next post
Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ

You Might Also Like

Улс төр

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна

2024-06-17
Улс төр

38 зорчигчтой автобус осолдож, 23 хүн хүнд бэртжээ

2024-03-29
Улс төр

Сурагчид өнөөдөр хичээллээд амарна

2024-03-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search