нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийУлс төр

Япон улсад арьс махаар хооллодог нянгын өвчлөл тархжээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-19

“Махаар хооллодог” бактериар үүсгэгддэг, амь насанд халтай ховор төрлийн өвчин цар тахлын хязгаарлалтын дараа Япон улсад тархаад байна.

 Ихэнх тохиолдолд улаан хоолой хүртэл “Streptococcus pyogenes” нян тархдаг. Хүндэрсэн тохиолдолд үе мөч үхжиж, эд эрхтний дутагдалд хүргэдэг аж.

Энэ оны VI сарын хоёрны өдрийн байдлаар стрептококкийн хордлогын шокийн синдромын 977 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 941 тохиолдлоос нэмэгдсэн болохыг Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.

А бүлгийн стрептококк (GAS) нь хүүхдүүдэд ихэвчлэн хоолой өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг. Мөн зарим хэлбэр нь үе мөч өвдөх, хавдах, халуурах, цусны даралт буурах, улмаар эд эс үхжих, амьсгалахад хүндрэлтэй болох, эд эрхтэн ажиллагаагүй болох зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд үүсгэж болно.

“Эхний 48 цагийн дотор ихэнх нас баралт бүртгэгддэг. Өглөө хөл хавагнах шинж тэмдэг илэрсэн бол үд дунд гэхэд өвдгөнд хүрч, түүнээс хойш 48 цагийн дотор үхэлд хүрэх эрсдэлтэй” хэмээн Токиогийн эмэгтэйчүүдийн Анагаах Ухааны Их Сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Кен Кикүчи мэдээлжээ.

Халдвар цаашид үргэлжлэн тархвал энэ онд Япон улсад өвчлөлийн тохиолдол 2500 давж, нас баралтын түвшин 30 хувьтай байна. Учир нь А бүлгийн стрептококкийн халдвар гэдэснээс өтгөнөөр гарт дамжин халдвар авах эрсдэлтэй ажээ.

Бусад улс оронд ч энэ өвчний тохиолдлууд бүртгэгдээд байна. 2022 оны сүүлээр Европын таван улс А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлсэн байна.

Post Views: 450

About Author / Болортуяа Р

Previous post
Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд газар хөдөллөө
Next post
БНСУ-ын “Грампус” ХХК “Монгол ресторан”- аа нээлээ

You Might Also Like

Улс төр

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар жавартай хүйтэн зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна

2024-02-19
Улс төр

Тавантолгой түлш ХХК механик цехтэй болно

2024-03-06
Улс төр

ОБЕГ “Улбар шар түвшин”-д шилжин ажиллаж байна

2024-06-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search