нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Пап XIV Лео сэнтийдээ заларлаа

  • By Болортуяа Р
  • 2025-05-19

 Католик шашны сүм хийдүүдийн 267 дахь тэргүүн хамба, XIV Леог  (Роберт Фрэнсис Превост) папын сэнтийд залах ёслол Ватиканд ням гарагт боллоо. Ёслолын ажиллагааг “Vatican News” цахим хуудсаар шууд дамжуулсан байна. 

Ёслол эхлэхийн өмнө Роберт Фрэнсис Превост Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайг машинаар тойрон явж, сүсэгтэн олонтой мэндчилжээ.  Үүний дараа нь сүм хийдэд мөргөл эхэлж, Пап лам Дорнын сүмүүдийн тэргүүн хамба нарын хамт Гэгээн Петрийн булшинд очиж залбирал үйлдсэн байна. 

Итали хэлээр айлдсан сургаалынхаа үеэр XIV Лео дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүний хувиар өнөөгийн сорилт бэрхшээлүүдтэй ухарч няцахгүй тэмцэж, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн Пап Францисын үйл ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, кардиналууд “христ шашны баялаг өвийг хамгаалах чадвартай, өнөөгийн сорилтуудыг сөрөхийн тулд ирээдүй рүү итгэлтэй хардаг хүнийг сонголоо” гэжээ. 

Сүсэгтэн олонд хандаж үг хэлэхдээ XIV Лео “эв нэгдэл”, “нэгдмэл” гэдэг үгнүүдийг долоон удаа, “эе зохис” гэдэг үгийг дөрвөн удаа хэлсэн байна. 

Ёслолд Германы Канцлер Фридрих Мерц, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг дэлхийн олон удирдагч оролцжээ.

Шинэ Пап лам XIV Лео ёслолын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Тэрээр Католик шашны сүм хийдүүдийн тэргүүнд бараалхсан гадаадын анхны удирдагч болсон байна. В.Зеленский мөн өдөр Ромд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзлаа. 

Post Views: 210

About Author / Болортуяа Р

Previous post
Катар улсаас АНУ-ын ерөнхийлөгч Трампд өгсөн онгоцтой танилц
Next post
Сүхбаатарын талбайд мэргэжлээ сонгоход туслах нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлнэ

You Might Also Like

Дэлхий

АНУ-ын калифорни мужид 100,000 акр талбай шатжээ

2024-09-12
ДэлхийЭрүүл мэнд

АНУ ДОХ-ын эсрэг санхүүжилтээ зогсоожээ

2025-09-16
Дэлхий

Волверины “ТАСАРЦАН” бие

2024-09-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search