нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

СЕХ: Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

  • By Болортуяа Р
  • 2024-06-13

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр буюу 06 сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэв.

Улмаар Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эвслийн жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

Хэдийгээр Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрх болон шүүхийн шийдвэрийг хангах зорилгоор нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн ч шүүхийн энэхүү шийдвэр нь цаашид Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу сонгогддог, томилогддог нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлэхээр тогтов.

Post Views: 440

About Author / Болортуяа Р

Previous post
Цэргүүд өөрсдийн байраа засварлаж байна
Next post
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлага гаргажээ

You Might Also Like

Улс төр

Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүллээ

2024-06-04
Улс төр

Танилц: Ардчилсан намын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд

2026-01-26
Улс төр

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх үнэн үг хэлсэн

2025-02-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search