нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Цэргүүд өөрсдийн байраа засварлаж байна

  • By Болортуяа Р
  • 2024-06-13

 Хан-Уул дүүрэгт байрлах зэвсэгт хүчний ….. дугаар ангийн байранд хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үеэр тухайн цэргийн ангийн дотоод орчин нөхцөл нь олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор цэргийн ангиудын орчин нөхцөлийг сайжруулах, засварлах шаардлагатай гэдэгт төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж эхэлсэн аж.

 Батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөл, цэргийн байр, амрах байрыг бүрэн хэмжээнд засварлан шинэчилж, ор, дэр, хөнжлийг нь шинээр хангаж, түрүүч, байлдагч бүрийг хувийн хэрэгцээний зүйлсээ хадгалах шүүгээтэй болгохоор болсон байна.

Одоогоор 29 цэргийн байрны барилгыг засварлаж байгаа бөгөөд гадна засвар, дотор засвар, шугам сүлжээ, дээвэр, шүршүүр, бие засах өрөө зэрэг бүрэн хэмжээний урсгал засварыг хийж байна. Урсгал засварыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлсэн ба зуны улиралдаа багтаан дуусгахаар зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид ажиллаж байгаа аж.

Цэргийн байрны барилгын засварын ажил дуусахтай зэрэгцүүлэн шинээр хангалтаар нийлүүлэх ор, дэр, хөнжил, шүүгээг ЗХЖШ-аас нэгтгэл, ангиудад тээвэрлэн хүргэхээр төлөвлөөд байна.

Post Views: 279

About Author / Болортуяа Р

Previous post
Кувэйт Улсад галын улмаас 49 цагаач иргэн амиа алджээ
Next post
СЕХ: Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

П.Цагааны “Ачит ихт” тэргүүтэй компаниуд 34 хувиа өгье гэжээ

2025-03-21
Улс төр

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана

2025-01-09
Улс төр

Бас нэг хүүхэд угаартаж нас барлаа

2024-04-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search