нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

  • By Болортуяа Р
  • 2024-06-04

Клаудиа Шеинбаум буюу “Ла Доктора” нь 60 хувийн саналаар Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо. Тэрбээр эрчим хүчний инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан физикч мэргэжилтэй, дэлхийн хамгийн олон хүн амтай хотын нэгэн хотын захирагч асан бөгөөд Нобелийн шагнал хүртсэн НҮБ-ын цаг уурын судлаачдын бүрэлдэхүүнд багтаж байсан аж.

Тэрбээр Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй бөгөөд анхны еврей хүн болов.

Мексикийн түүхэн дэх хамгийн том сонгуулиар Шеинбаум 60 орчим хувийн санал авсан нь патриархын гүн соёлоороо алдартай католик шашинтай улсад түүхэн амжилтыг үзүүлсэн юм.  Ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадор удахгүй албан тушаалаа Шеинбаумд өгнө.

Шеинбаум олон жилийн турш нэгэн хэвийн байсан нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг шинэчлэхээр ажиллана.  Мөн мексикчүүдийг ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжүүлэх зорилго тавьсан нь Морена намын дэмжлэгийг авсан юм. Эхийн талын эмээ өвөө нь Холокостоос зугтахын тулд Европоос цагаачлан ирсний дараа Шейнбаум 1962 онд Мехико хотод төрсөн бөгөөд энэ хотод тэрбээр янз бүрийн төрийн албаны үүрэг гүйцэтгэж байжээ.

Шеинбаум 2000 онд тухайн үеийн засгийн газрын тэргүүн байсан Обрадорын хүсэлтээр Мехико хотын байгаль орчны нарийн бичгийн даргаар томилогдож, тухайн үеэс эхлэн улс төрд оржээ. Дараа нь 2006 онд үүрэгт ажлаасаа гарсны дараа Шеинбаум эрчим хүчний судалгаанд өөрийгөө зориулж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын зөвлөлд (IPCC) элсч, 2007 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн багийн нэг хэсэг болсон байна.

Post Views: 365

About Author / Болортуяа Р

Previous post
Сонгуулийн ялагдлаа санал тоолох машинд тохдоггүй соёлд суралцмаар байна
Next post
Санал тоолдог төхөөрөмжид итгэх ёстой юу, үгүй юу?

You Might Also Like

Дэлхий

Кардинал Роберт Превост АНУ-аас тодорсон анхны пап лам боллоо

2025-05-09
Дэлхий

Ким Кардашианыг шүтэн бишрэгчид нь “бүдүүлэг” хэмээжээ

2024-11-04
Дэлхий

Балбын уулчин эмэгтэй Эвэрэстийн оргилд хамгийн богино хугацаанд гарч дээд амжилтыг тогтоолоо

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search