Хүйтний эрч чангарч, утааны улирал эхлэхэд Монголчууд шинэ жилийн баярын үеэр үр хүүхдүүдээ аваад нүүдлийн шувууд шиг халуун орныг зорих нь иа болсон билээ. Нэгдүгээр сарын хүйтэн, утаатай, бүүдгэр өдрүүдийг нартай дулаахан газар өнгөрөөхийг хэрвээ та хүсч байгаа бол танд 7 орныг санал болгоё.
1. Мароккогийн баруун хэсэгт орших хуучин эзэнт гүрний төв байсан Марракеш нь өвлийн улиралд аялах хамгийн таатай газруудын нэг юм. Марракешд нэгдүгээр сард чийгшилгүй, өдрийн 10 цаг нь нарлаг байх бөгөөд дунджаар 18 хэмийн дулаан тул хэт халуун, чийгшлийг тэвчиж чаддаггүй хүмүүс аялахад илүү тухтай байдаг. Хэрвээ та тухайн газар нутгийн соёлтой танилцах дуртай бол 1-р сарын 12-нд Амазигийн шинэ жил, сарын сүүлээр Марракешийн марафон гүйлт зэрэг болдог.

2. Испанийн өмнөд хэсэгт орших Андалузи руу аялбал нэгдүгээр сард ч гэсэн нарлаг дулаан байдаг. Гэхдээ өвлийн улиралд Марбелла, Малага зэрэг наран шарлагын газар нь салхи ихтэй байдаг тул Севилья руу аялах нь илүү таатай. Зуны улиралд Севиль хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч нэгдүгээр сард жуулчид багатай тул Севилийн цайз, ордон, сүм хийдүүд хүн цөөтэй байна.

3. Португаль улсын бяцхан хот Мадейра нь мянга мянган сөнөсөн галт уулаараа алдартай газар. Нэгдүгээр сард жуулчин бага байдаг тул бужигнасан их хүнтэй газар аялах дургүй хүмүүст таатай газар. Нэгдүгээр сарын хамгийн өндөр температур 15 хэм байдаг бөгөөд явган аялалд дуртай жуулчдад илүү тохиромжтой газар юм. Арлын хамгийн өндөр оргил болох Пико Рувио руу алхалт хийж хотыг дээрээс нь тольдох боломжтой.

4. Канарын хамгийн том арлын нэг Тенерифе арал нь хадан цохио, хар элстэй наран шарлагын газар, гоёмсог үзэсгэлэнт архитектурын шийдэлтэй тосгон болон караокены газруудаараа алдартай. Мөн өмнөд эрэг дээрх нам гүмхэн тансаг хот, тансаг зэрэглэлийн ресторанууд, дизайнеруудын нэрийн дэлгүүрүүд, гольфын талбайтай бөгөөд усанд нь халим, далайн гахайнууд сэлж байдаг үзэсгэлэнт газар юм. Нэгдүгээр сард дунджаар 18 хэмийн дулаан байдаг.

5. Доминиканы Бүгд Найрамдах Улс нь Карибын тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг төдийгүй наран шарлагын газар, тунгалаг тэнгис зэрэг бүх зүйл бий. Доминиканы Бүгд Найрамдах Улс нэгдүгээр сард хамгийн халуун байдаг бөгөөд 28 хэмийн халуунтай. Жилийн энэ үед улсын хамгаалалттай Самана хойгийн усанд бөгтөр халимны ирж үрждэг гэнэ.

6. Вьетнамын хамгийн том хот болох Хо Ши Минд колонийн үеийн вилла, сүм хийд одоо хүртэл хэвээрээ хадгалагдаж үлдсэн нь түүхийг өгүүлнэ. Нэгдүгээр сар бол хамгийн хуурай сар учраас чийг багатай байдаг нь бусад сараас илүү аялахад тухтай нөхцөлийг бий болгодог. Нийслэл Ханой хот илүү тайван, илүү сэрүүн байдаг бөгөөд нэгдүгээр сард 20 орчим хэмийн дулаан байна. Вьетнам нь аялахаас гадна дэлгүүр хэсэхэд хямд, сонголт ихтэй газар тул дэлхийн өнцөг булан бүрээс маш их жуулчин ирдэг.

7. Африк тивийн Намиби улс нь нэгдүгээр сард 30 орчим хэмийн халуун, чийглэг агаартай байдаг бөгөөд энэ үе нь зуны улирал нь юм. Нэгдүгээр сар борооны улирал нь бөгөөд үдээс хойш аянга цахилгаантай түр зуурын бороо орж, газар нутгийг өтгөн, ногоон болгодог. Намибид шувуу ажиглах, байгалийн үзэсгэлэнг харж бишрэх, зэрлэг амьтдыг харахад тохиромжтой.



