нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
ДэлхийЦаг үе, үйл явдал

Ямар ч зардалгүйгээр зул сарыг утга учиртай болгодог дэлхийн бусад орны зан үйлүүд

  • By Nomio Nomin
  • 2025-12-11
  1. Исланд:
    Исландад хэвлэлүүд Зул сарын баярын өмнөхөн олон тооны шинэ ном гаргадаг бөгөөд энэ нь jólabókaflóð буюу “Зул сарын номын үер” гэгддэг улирлын чанартай үзэгдэл юм. Энэ уламжлал нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй бөгөөд цааснаас бусад ихэнх барааг хязгаарладаг байсан тул ном хамгийн түгээмэл зул сарын бэлэг болсон байдаг. 12-р сарын 24-нд гэр бүлүүд бэлгээ солилцож, баярын оройн хоол идэж дууссаны дараа лааны гэрэлд шинэ номоо уншингаа хажуудаа ширээн дээр шоколад тавьж уух нь Исланд маягийн мэт санагдах зан үйл боловч хаана ч хуулбарлахад хамгийн хялбар зан үйлийн нэг юм.
  2. Япон:
    Хэдийгээр Япон улс Христийн шашингүй улс боловч зул сарын баярын өдрийг өөрийн гэсэн өвөрмөц байдлаар тэмдэглэдэг. Бусад улсуудад зул сарын баярыг гэр бүлийн хүрээнд ихэвчлэн тэмдэглэдэг бол харин Японд яг Валентин шиг, хосууд маш романтик үдшийг хамт тэмдэглэж өнгөрөөдөг гэнэ. Зул сарын үеэр гудамжууд баярт зориулж олон өнгийн гоёмсог гэрлээр гэрэлтэж, ресторанууд тусгай цэс санал болгодог бөгөөд тансаг зэрэглэлийн зочид буудлууд мөн өөрийн үйлчилгээг санал болгодог байна. Харин Япончууд цөцгийтэй, гүзээлзгэнэтэй, давхаргат хөвөн мэт зөөлөн курисумасу кеки хэмээх бялуу идэж тэмдэглэдэг байна.
  3. Австрали: Австралийн зул сарын баяр нарны гэрэлд, элбэг дэлбэг хоол хүнс, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дээр төвлөрдөг. Мөн лаазалсан шар айраг, цохиур аваад Австралийн гэр бүлүүдийн уламжлал болох крикетийн тэмцээнийг гэр бүл найз нөхдийн дунд зохиох нь ямар ч зардалгүй боловч цагийг хөгжилтэй өнгөрөөх нэг арга юм. Мөн бүх насныхан хамтдаа хийж болно гээд боддоо.
  1. Финланд:
    Финландын зул сарын баярын гол хэсэг нь нас барсан хамаатан садандаа хүндэтгэл үзүүлэх явдал юм. Зул сарын баярын өмнөх өдөр гэр бүлүүд нас барсан хайртай хүмүүсийнхээ дурсгалд зориулж оршуулгын газарт очиж лаа асаадаг. “This Is Finland” сэтгүүлийн мэдээлснээр Финландчууд оршуулгын газрыг лааны гэрлээр гэрэлтсэн нам гүм газар болгон хувиргадаг. Энэ үед оршуулгын газрууд хөл хөдөлгөөн ихтэй болдог ч амар амгалан, эргэцүүллийн ховор мөч болон хувирдаг. Оршуулгын газарт очиж хайртай хүмүүсээ эргэн дурсаж хүндэтгэл үзүүлсний дараа Финландын өөр нэгэн эрхэм уламжлал бол гэр бүлийн саун юм.
  1. Украин:
    Баруун Украинд хамгийн түгээмэл зул сарын чимэглэл бол бөмбөлөг эсвэл од биш ч, харин гоёл чимэглэлтэй аалзны тор юм. Энэ заншил нь Зүүн Европын ардын үлгэр болох “Зул сарын аалзны домог”-оос үүдэлтэй бөгөөд чимэглэл худалдаж авахад хэтэрхий ядуу эмэгтэйн гацуур модыг аалз чимэглэж өгдөг тухай өгүүлдэг. Тэр эмэгтэй өглөө сэрэхэд гацуур нь мөнгөлөг тороор гялалзаж байгааг олж хардаг бөгөөд тэр өдрөөс хойш түүний гэр бүл дахин хэзээ ч ядуу зүдүү амьдраагүй гэгддэг. Украинчууд цаас, утсаар нарийн тор хийж, модон дээрээ цагаан тугалга шиг ороодог. Модон дээрээс жинхэнэ аалз эсвэл аалзны тор олох нь азтай хэрэг гэж тооцогддог бөгөөд энэ үед тэдгээрийг шүүрддэггүй заншилтай.
  1. Дани:
    “Клиппе клистре” өдөр буюу шууд утгаараа “хайчлах ба наах” нь Данийн зул сараар хийх “зайлшгүй” нэг зан үйл юм. Улс орон даяар айл өрх, сургууль, ажлын байранд анги танхим, оффис, зочны өрөөнд зул сарын баярын баяр баясгаланг авчрахын тулд нарийн чимэглэл, сүлжмэл од, цаасан зүрх хийх гар урлалын хичээлүүд зохион байгуулагддаг байна.

Энэ бол хамтдаа нэгдэж, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан хамтын мэдрэмжийг бий болгох боломж бөгөөд жигнэмэг болон халаасан дарс ууж хамт өнгөрөөдөг байна. Мэдээж та ч гэсэн энэ энгийн боловч утга учиртай цаасан гоёлыг хайртай хүмүүс хамт олонтойгоо хийж мартагдахааргүй дурсамж бүтээгээрэй.

  1. Венесуэл:
    Венесуэлд зул сарын өмнө хонх дуугаргаж, салют буудуулах зэрэг үйл явдлууд болдог. Гэхдээ хамгийн өвөрмөц заншил бол хүмүүс дугуйт тэшүүрээр сүмд ирдэг явдал юм.
    Энэхүү уламжлал нь 12-р сарын 16-24-ний хооронд болж өнгөрдөг байна. Эдгээр өдрүүдэд хүмүүс нам гүм гудамжаар зэрэгцэн гулгаж, ёслолын мөчийг хөнгөн, нийтийн зүйл болгон хувиргадаг гайхалтай зан үйл юм.
Post Views: 48

About Author / Nomio Nomin

Previous post
Нийслэлийн ногоон шилжилтийн шийдлийг хэлэлцэв
Next post
Их Британид хийсэн археологийн малтлагаар хүн төрөлхтөн анх гал ашиглаж эхэлсэн үеийг дахин тодорхойлов

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН ДАВТАН II БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ

2025-12-02
Цаг үе, үйл явдал

Эмчийг сулла #FreeBatchuluunemch

2025-03-18
Цаг үе, үйл явдал

НАЙРАМДАЛТ ХОЁР ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

2024-09-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search