нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Парис хотноо болж буй олон улсын хуралд оролцлоо

  • By Болортуяа Р
  • 2024-03-09

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Франц Улсын нийслэл Парис хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан “2024 онд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй юу? Эрх мэдлийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалгогийн урилгаар оролцлоо.

Тэрээр уг арга хэмжээний “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоог хангах чиглэл дээр Монгол Улсын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.

Тус бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч асан Мишель Башелет, Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дильма Руссеф, Парис хотын Засаг дарга Анн Идалго, Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади зэрэг манлайлагч эмэгтэй улс төрчид, хүний эрхийн төлөөх тэмцэгчид, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын 600 орчим төлөөлөгчид оролцлоо.

Post Views: 362

About Author / Болортуяа Р

Previous post
Шар усны болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Next post
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж байна

You Might Also Like

Улс төр

“Их хүрээ” хийдийн хамба З.Санждорж нарын 4 хүнээс хоёрыг нь үргэлжлүүлэн хорихоор болжээ

2024-05-28
Улс төр

Цахилгаан дугуй, скүүтерээс болж осол гэмтэлд өртсөн хүмүүсийн ихэнх өсвөр насны хүүхэд залуус байна

2025-05-27
Улс төр

Дэйрдрэ Лингенфэлдер: Жендэрийн эрх, тэгш байдлыг хангаагүй цагт юуг ч өөрчлөх боломжгүй

2024-04-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search