нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж байна

  • By Болортуяа Р
  • 2024-03-10

Суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэх нь зам тээврийн осол гаргах шалтгаан болохоос гадна малаас хүнд халдварлах өвчин гарах, тархах эрсдэл үүсгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх суурьшлын бүс рүү орж ирсэн эзэнтэй болон тамгагүй адууг гаргаж, тус дүүргүүд дэх түр саатуулах хашаанд байршуулж байгаа юм.

Мал гаргахад дотоодын цэрэг, цагдаа, нийслэлийн болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 381 албан хаагч ажиллаж байна. Томоохон газар нутгийг хамардаг хороодод уг ажлыг зохион байгуулахдаа цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй эргүүл хайгуул хийх, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дрон ашиглаж байгаа юм. Гуравдугаар сарын 09-ний 15:00 цагийн байдлаар нийт 800 орчим адууг түр саатуулах хашаанд байршуулж, цагдаагийн байгууллагатай хамтран эздийг нь тогтоож байна.

Баянзүрх дүүрэгт өчигдөр 17:00 цагийн байдлаар 227 адууг эздэд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлэн, 26 адууны эзнийг хайж буй. Харин Хан-Уул дүүрэгт 218 адууг эздэд нь хүлээлгэж өгсөн бол гурван иргэн 73 тооны адууг мал гаргах ажлын дундаас авч зугтсан байна.

Post Views: 360

About Author / Болортуяа Р

Previous post
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Парис хотноо болж буй олон улсын хуралд оролцлоо
Next post
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжилнэ үү!

You Might Also Like

Улс төр

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд гал түймрийн 87 тохиолдол бүртгэгджээ

2024-04-22
Улс төр

Нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

2024-10-25
Улс төр

“Тэнгэр” бөөгийн фестивалийг тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулна

2024-05-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search