Сар шинийн баяр, амралтын өдрүүд үргэлжилж буйтай холбогдуулан айл өрхийн хүрээнд шингэрүүлсэн шатдаг хий буюу газын аюулгүй хэрэглээний дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
- Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
- Агааржуулагч сувгийг ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
- Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс байрлуулж болохгүй
- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
- Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
- Хийн хоолойноос уяа уяж болохгүй
- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжид ажиллуулахгүй байх
- Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
- Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах, хэт халааж болохгүй
- Нийлүүлэгч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөх
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд:
- Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах
- Хийн тоног төхөөрөмжийг унтраах
- Баллоны хаалтыг сайн хаах
- Ил гал гаргах, чүдэнз зурах, тамхи татахгүй байх
- Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино холбоо үүсэхээс сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх
Шингэрүүлсэн шатдаг хий авахад анхаарах зүйлс:
- Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн хугацааны тэмдэглэгээ байгаа эсэхийг харах
- Баллоны хаалт эвдрэлгүй байгаа эсэх
- Баллоны баталгаажилтын дуусах хугацааг харах
- Баллон бүрэн будагтай байгаа эсэхийг шалгах
Хийг тээвэрлэх, хадгалах:
- Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ
- Хийтэй баллоныг унагаж болохгүй
- Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 2-оос дээш ширхэгийг хадгалахыг хориглоно
- Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална
Дараах баллоныг ашиглахыг хориглоно:
- Баталгаажилтын хугацаа дууссан
- Хаах хэрэгсэл бүрэн бус
- Баллоны их биеийн 1/3 нь будаггүй
- Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй
- Металл хийцэд өөрчлөлт орсон
- Хүзүүвч болон суурь гэмтэлтэй бол ашиглахыг хориглоно.