нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

78 дахь удаагийн Британийн кино академийн шагнал гардуулах ёслол боллоо

  • By Болортуяа Р
  • 2025-02-17

Өнгөрөгч ням гарагт 78 дах удаагийн BAFTA шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Их Британийн нийслэл Лондон хотын Royal Festival Hall танхимд зохион байгуулагдлаа.

BAFTA буюу Британийн кино академийн шагнал гардуулах энэ удаагийн ёслолын арга хэмжээг Английн жүжигчин Дэвид Теннант хөтлөн явуулсан бөгөөд өнгөрөгч 2024 онд Их Британи улсын кино театруудаар гарсан бүтээлүүдийн дундаас шилдгийг шалгаруулсан байна.

Энэ жилийн BAFTA-д нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн сарын 15-ны өдөр зарлан танилцуулсан юм. Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киногоор 12 төрөлд нэр дэвшсэн “Conclave” болон 11 төрөлд нэр дэвшсэн “Emilia Pérez” кинонууд тодорчээ.

Тэгвэл ням гарагт зохиогдсон шагнал гардуулах ёслолын үеэр Ромын папын талаар өгүүлдэг “Conclave” болон Унгарын архитектор Ласло Тотын намтар түүхийг өгүүлсэн “The Brutalist” кинонууд наадмын гол шагналуудыг хүртжээ. Мөн хамгийн олон шагнал хүртсэн кинонуудаар ч тодорсон бөгөөд тус бүр 4 шагнал хүртсэн байна.

2025 оны BAFTA наадмын шагналтнуудыг танилцуулья:

-Шилдэг кино – Conclave

-Шилдэг Британийн уран бүтээл – Conclave

-Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Майки Мэдисон (Anora)

-Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин – Эдриен Броуди (The Brutalist)

-Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зои Салдана (Emilia Pérez)

-Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Кийран Калкин (A Real Pain)

-Шилдэг найруулагч – Брэйди Корбет (The Brutalist)

-Шилдэг Британийн дебют уран бүтээл – Kneecap

-Шилдэг гадаад хэл дээрх кино – Emilia Pérez

-Шилдэг баримтат кино – Super/Man: The Christopher Reeve Story

-Шилдэг анимэйшн кино – Wallace and Gromit: Vengeance Most Fowl

-Шилдэг хүүхдийн/гэр бүлийн кино – Wallace and Gromit: Vengeance Most Fowl

-Шилдэг эх кино зохиол – A Real Pain

-Шилдэг сэдэвлэсэн кино зохиол – Conclave

-Шилдэг шинэ залуу од – Дэвид Жонсон

-Шилдэг киноны хөгжим – Дэниэл Блумберг (The Brutalist)

-Шилдэг жүжигчдийн сонголт – Anora

-Шилдэг зураг авалт – The Brutalist

-Шилдэг хувцас загвар – Wicked

-Шилдэг эвлүүлэг – Conclave

-Шилдэг тайзны загвар – Wicked

-Шилдэг нүүр будалт, үс засалт – The Substance

-Шилдэг саунд – Dune: Part Two

-Шилдэг тусгай эффект – Dune: Part Two

-Шилдэг Британийн богино хэмжээний кино – Rock, Paper, Scissors

-Шилдэг Британийн богино хэмжээний анимэйшн – Wander to Wonder

-“Bafta Fellowship” хүндэтгэлийн тусгай шагнал – Warwick Davis

Post Views: 245

About Author / Болортуяа Р

Previous post
Хүүхэд хамгааллын тухай хуулиар анх удаа нийгмийн ажилтантай боллоо
Next post
Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтыг 10дугаар ангидаа өгдөг болно

You Might Also Like

Дэлхий

Умард Солонгос хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын хил давуулан нисгэжээ

2024-05-29
Дэлхий

Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2024-06-04
Дэлхий

Холливудын од Мерил Стрипийн шинэ “үерхэл”

2025-03-14
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search