Хүмүүс бидний өдөр тутамдаа өртдөг химийн бодисыг шингээж, хүний биед ямар төрлийн хорт бодисууд нөлөөлж байгааг хянаж чаддаг бугуйвчийг эрдэмтэд бүтээжээ. Бугуйвчийг Чех улсад бүтээсэн бөгөөд яг цагны оосор мэт нарийн, хөнгөн бөгөөд бага зэргийн сунадаг резинэн материалиар хийгдсэн гэдгээрээ онцлог.

Химийн бодисыг хянадаг бугуйвч нь үл үзэгдэх, 73 нэр төрлийн химийн хорт бодисыг илрүүлж чаддаг бөгөөд цус, шээсний шинжилгээ шаардлагагүйгээр химийн бодисыг илрүүлж чаддагаараа давуу талтай юм байна. Хамгийн гол нь та энэ бугуйвчийг тав хоногийн турш тогтмол зүүж өөрийн үргэлж маршрутаар явж, хийдэг зүйлсээ хийх бөгөөд ажилдаа явах, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, хоол хийх, цэвэрлэгээ хийх, тос, үнэртэй ус түрхэх, хувцас өмсөх зэрэг бүх л үйл ажиллагаа багтах ёстой юм.
Хуванцар материалыг бид амьдралдаа түгээмэл ашиглах болсноор түүнд агуулагдах химийн бодисууд бидний амьсгалж буй агаар, өмсөж буй хувцас, идэж буй хоолонд ч агуулагдах болсон. Бид ихэнх хуванцар бүтээгдэхүүнд агуулагдах химийн бодисын талаар ямар ч мэдээлэлгүй байдгийг улмаас юунд өртөж, хордож байгаагаа мэдэхгүй орхидог.
Нью-Йоркийн их сургуулийн Гроссманы Анагаах Ухааны Сургуулийн хүүхдийн эмч, хүн амын эрүүл мэндийн профессор, Леонардо Трасандэ, хуванцар нь хүний биед, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж гамшигт хүргэж болзошгүй “үл үзэгдэх” эрүүл мэндийн асуудал асуудал болж байгааг сануулсаар байгаа юм.

Энэхүү бугуйвчийг та 5 хоногийн турш өдөр тутамдаа зүүх шаардлагатай бөгөөд туршилтын таван хоногийн дараа бугуйвчаа шинжилгээнд зориулж лабораторид илгээдэг. Хариу нь хэдэн долоо хоногийн дараа гарч ямар хорт бодисууд таны биед байгааг гаргаж ирнэ. Өнгөрсөн жил Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 16,000 гаруй хуванцар химийн бодис байдаг гэсэн судалгаа бий. Хуванцарыг илүү бат бөх, уян хатан, удаан эдэлгээтэй, өнгөлөг эсвэл галд тэсвэртэй болгохын тулд хорт нэгдлүүдийг нэмдэг байна. Америкийн химийн зөвлөлийн зохицуулалт, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Кимберли Уайз Уайт хэлэхдээ: “Тэд материалын ашиглалтын хугацаа, үйл ажиллагааг уртасгаж, хог хаягдлыг багасгадаг тул эдгээр бодисуудыг нэмдэг гэнэ. Тиймээс хуванцар эдлэл худалдаж авахдаа орц найрлагыг нь сайн харж худалдан авч хэрэглэх нь зүйтэй юм.


