нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Японы Ното хойгийн нутаг дэвсгэр 4,4 кв км хэмжээгээр томорчээ

  • By Болортуяа Р
  • 2024-01-10

Японы Хоншю арлын Ното хойгийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 1-нд эхэлж, хэдэн хоног үргэлжилсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 202-т хүрээд байна. Шинэ оны эхний өдөр Япон улсад тохиосон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 84, сураггүй бологсдын тоо 179 хүрснийг албаны эх сурвалж мэдээлсэн.

Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Ното хойгийн газар зүйн байрлалын онцлог аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа билээ.

7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа хэдэн зуун чичиргээ дараалан үргэлжилсэн нь хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.

Дэлхийн бөмбөрцгийн хэд хэдэн тектоник хавтангуудын зааг дээр оршдог Япон улсад жил бүр хэдэн зуун газар хөдлөлт бүртгэгддэг ч ихэнх нь ямар нэг хохирол учруулалгүй өнгөрдөг.

Энэ нь сүүлийн 40 гаруй жил тус улсад мөрдөгдөж буй барилгын чанарын хатуу стандарттай холбоотой юм.

Сүүлийн газар хөдлөлт болсон Ишикава мужийн Ното орчимд сүүлийн таван жилийн хугацаанд газар хөдлөлтийн давтамж, эрчим байнга нэмэгдэж байгаа аж.

Үүнээс өмнө 2011 оны гуравдугаар сард далайн гүнд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөхөд цүнами үүсэж, Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц осолдсоны улмаас 18,500 орчим хүн амиа алдсан нь Японы түүхэнд гарсан томоохон байгалийн гамшигт тооцогдож байсан.  

Энэ удаагийн тус улсын  Хоншю арлын Ното хойгийн  нутаг дэвсгэр хүчтэй  газар хөдлөлтийн улмаас 4.4 кв км хэмжээгээр томроод байгаа аж.

Газар хөдлөлийн улмаас далайн ёроол дээшилж, улмаар хойгийн эргийн шугам зарим газраараа 250 м хойшилсон болохыг Японы газар зүйн нийгэмлэг, Токиогийн их сургуулийн дэргэдэх газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс хамтран явуулсан судалгаагаар тогтоожээ.

Post Views: 431

About Author / Болортуяа Р

Previous post
Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барина
Next post
Билиг танхай ертөнцөд түр саатсан нь

You Might Also Like

Дэлхий

Солонгос: Багш нь бяцхан шавийгаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ

2025-02-11
Дэлхий

Израил Хан Юнис хотоос цэргүүдээ татаж, палестинчууд гэртээ харих боломжтой боллоо

2024-04-09
Дэлхий

Австрали: Хар салхины улмаас нэг хүн усанд урсаж амь насаа алджээ

2025-03-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search