нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Япон: Нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

  • By Болортуяа Р
  • 2025-02-11

Японы Сайтама мужид өнгөрөгч сарын 28-ны өдөр гэнэт газар цөмөрч, ачааны машины жолооч, 74 настай эрэгтэй нүхэнд унасан. Муу усны сувгийн хоолой задарснаас болж үүссэн цөмрөлтөөр 15 метр гүн нүх бий болжээ. Удалгүй дахин 200 метрийн зайд газар цөмөрсөн байна.

Харамсалтай нь нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг Ням гаригт зогсоогоод байгаа аж. Нисгэгчгүй нисэх онгоц ашиглан машины байршлыг тогтоосон ч гэлээ жолооч олдолгүй удсан. Лхагва гаригт унасан ачааны машины бүхээг олдсон аж. Жолоочийг бохир усны хоолойн хаа нэгтэй байж магадгүй гэж таамаглаж байжээ.

Цөмөрсөн нүхний хэмжээ анхны өдрөөс хойш тасралтгүй томорсоор сүүлийн байдлаар 40 метр өргөн, 15 метр гүн болсон байна.

Онцгой байдлынхан хүнд машин техник ашиглан шавар, нуранги зайлуулах ажлыг Ням гаригт эхлүүлсэн ч гэлээ дахин нуралт үүсэх вий гэсэн болгоомжлолын улмаас ажлаа түр зогсоов.

Мужийн албаныхны мэдээлснээр газар доогуур 10 метрийн гүнд урсдаг бохирын шугам хоолой маш их зэвэрч, цоорсон байжээ. Зэврэлт нь хүхрийн устөрөгч буюу хаягдал материалын задралаас үүсчээ. Хоолойн эргэн тойрон дахь шороо, чулуу зэрэг нь цоорсон нүх рүү чигжиж, улмаар замын доод хэсэг хөндийрсөн гэж таамаглаж байна. Хөндийрч, суларсан зам хүнд жингийн тээврийн хэрэгслийг даагаагүй тул зам нуржээ. Зарим гэрчийн мэдүүлснээр ачааны машин явахаас ч өмнө зам живж эхлээд байжээ.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Post Views: 235

About Author / Болортуяа Р

Previous post
“ЯЛТЫН БАГА ХУРАЛ-80 БА МОНГОЛ УЛС”
Next post
Өнөөдрөөс дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхлүүллээ

You Might Also Like

Дэлхий

Ханхүү Уильям эхнэрээ “айлгадаг”

2024-08-28
Дэлхий

Эвэрест болон Гималайн оргилоос 11 тонн хог хаягдал буулгаж устгажээ

2024-06-07
Байгаль, экологиДэлхий

Өвөл аялахад хамгийн таатай 7 орон

2025-10-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search