Япон улсын Ишикава мужийн Шика хотод 2024 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Японы цаг уурын агентлагын мэдээлснээр:
Газар хөдлөлтийн голомтын гүн 16 км газар хөдлөлтийг илтгэх магнитуд 7.6 байна. Газар хөдлөлтөөс үүссэн “Цунами” Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртлэх өргөн нутаг дэвсгэрийг хамарч давалгааны хамгийн өндөр нь Ишикава мужийн Важима хотод 120 см-т хүрсэн. Цаашид ч уг газар хөдлөлт дагасан цунами үүсэх төлөвтэй байгаа бөгөөд дээрх орон нутаг мужуудад анхааруулж байгаа аж.
Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг: Ишикава муж, Ното булан, Томоохон цунамагийн сэрэмжлүүлэг гэдэг нь Цунами үүсэх магадлал маш өндөр байгаа үед гаргадаг сэрэмжлүүлэг бөгөөд цунами болох магадлалтай далайн эргийн бүс нутгийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг. Уг анхааруулга нь цунамид өртөж болзошгүй газар нутаг, түүний талбай, цунамигийн өндөр, цунами эрэгт хүрэх хугацаа багтдаг байна.
Уг сэрэмжлүүлэг гарсан тохиолдолд оршин суугчдыг зааж өгсөн замаар өндөр газар нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг аж.
Цунамигийн анхааруулага нь: Хоккайдо мужийн Номхон далайн баруун эрэг, Японы тэнгисийн өмнөд болон хойд эрэг, Аомори мужийн Япон тэнгисийн эрэг, Акита муж, Киото муж, Тоттори муж, Шиманэ муж, Изүмо,Ивами арлууд, Ямагүчи мужийн япон тэнгисийн эрэг орчим Фүкүока мужийн Япон тэнгисийн эрэг орчим, Сага мужийн хойд хэсэг гэх мэт.
Цунамигийн анхааруулга нь: Цунами үүсэж болзошгүйг илтгэсэн анхааруулга бөгөөд “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ээс нэг доогур түвшний сэрэмжлүүлэг аж. Энэ анхааруулгаар цунами үүсэж болзошгүйг иргэдэд мэдээлж далайн эрэг орчмын оршин суугчдыг болгоомжтой байхыг сануулдаг аж.
Мөн орон нутгийн цаг уурын товчоо болон гамшгаас урьдчилан сэргийлэх байгууллагууд цунамигийн сэрэмжлүүлгийг гаргадаг байна. Иргэд анхааруулга сэрэмжлүүлгийг телевиз, болон бусад хэрэгслээр авч зааврын дагуу мөрдөж ажиллах нь чухал бөгөөд цунамигаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа аж.