нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Жүжигчин Анжелина дахин болзож эхэлсэн үү?

  • By Nomin E
  • 2024-10-23

Жүжигчин Анжелина болон Английн реппер Акала нарыг хайр дурлалын харилцаатай болсон гэсэн таамаг олон сар үргэлжилсэн ч тэднийг зөвхөн найз нөхөрлөлийн харилцаатай гэж “People” сэтгүүл мэдээллээ. Тухайн сэтгүүлийн эх сурвалж хэлэхдээ: Реппер Акала найз бүсгүйтэй, түүний найз бүсгүй Анжелинатай найрсаг харилцаатай мөн хамтран ажилладаг бүхий л арга хэмжээнд тэдэнтэй хамт явдаг гэжээ. 

Акала болон Анжелина хоёрыг “In Touch” сэтгүүл болзож байгаа гэж мэдээлснээр, тэднийг өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хайр дурлалын харилцаатай болсон гэх цуу яриа гараад байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард тэд Венецийн кино наадмын үеэр зочид буудлаас хамтдаа гарч харагдсан нь хайр дурлалын тухай цуу яриаг улам дэврээсэн байдаг.

“The Sun” сэтгүүлийн мэдээлж байгаагаар жүжигчин бүсгүй Лондонд байхдаа реппертэй буудалд хоёр шөнө дараалан хамт байсан гэгдэж, Акалаг буудлын ажилчид арын хаалгаар сэмхэн гаргаж явуулсан гэж хардагдаж байгаа юм.  

Гэвч хамгийн ойрын эх сурвалжийн хэлснээр, тэднийг нилээд олон жил нөхөрлөж байгааг дурдаад, нийгмийн болон хүмүүнлэгийн тал дээр тэд адил хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй тул одууд хамт олон жилийн турш хүний ​​эрх болоод дэлхийн тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж, хэд хэдэн төсөл дээр хамтарч байсныг хэлсэн байна. 

Анжелинагийн сүүлийн уран бүтээл болох дуурийн дуучны тухай “Мариа” киноны Нью-Йорк болон Лондонд болсон нээлтэнд тус тус хамт оролцжээ. Түүнчлэн Венецид болсон “Мариа” киноныхоо сурталчилгааны арга хэмжээнд, мөн Atelier Jolie брэндийнхээ үдэшлэгт хамт оролцсон байна. Хэдийгээр Анжелина болон Акала нар аль аль нь энэ харилцааг няцаагаагүй мөн хүлээн зөвшөөрөөгүй ч томоохон арга хэмжээнд хамт оролцож байгаа нь тэднийг болзож байгаа гэх таамаглалыг улам дэвэргэж байгаа юм. 

Post Views: 402

About Author / Nomin E

Previous post
УИХ-ын гишүүн, сайд Ч. Номин, М.Нарантуяа, Э.Одбаяр нар учиртайхан л баймаар байна даа!
Next post
Эрт цэвэршилтийн шалтгаан, оношлогоо болон эмчилгээ

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

Лондонгийн Хитроу онгоцны буудалтай ойролцоох дэд цахилгаан станцад гал гарсны улмаас онгоцны буудал түр хугацаагаар хаагдав

2025-03-21
Дэлхий

БНСУ: Ой хээрийн түймрээс болж 18 хүн амь насаа алджээ

2025-03-26
ДэлхийЦаг үе, үйл явдал

2025 оны “Met Gala” Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд боллоо

2025-05-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search