нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Утасны донтолтоос ач охиноо хамгаалсан арга олонд сайшаагджээ

  • By Болортуяа Р
  • 2023-12-20

Таван настай ач охиныхоо гар утасны хэт хэрэглээг хязгаарлахын тулд нохойн хүзүүвч зүүсэн өвөөг Хятадын сошиал сүлжээний үзэгчид “овсгоотой өвөө” хэмээн сайшаан бичжээ. Хятадын төв хэсгийн Шааньси мужийн Шиан хотод оршин суудаг тэрбээр бяцхан ач охиноо утсаар байнга тоглоом тоглож байхыг ажиглаад энэ шийдэлд хүрсэн байна.

 Нохойг гэмтэл эсвэл мэс заслын дараа шархаа долоохоос сэргийлэх зорилгоор зүүлгэдэг хүзүүвчийг тэрбээр ач охиндоо зүүлгэжээ. Өвөө нь ач охинтойгоо хамт автомашинаар хол замд явахдаа ийм арга хэмжээ авсан аж.

Охины ээж Юань овогт хэлэхдээ, Охин эхэндээ утас харж чадахгүй болж бухимдаж хүзүүвч нь нохойд зориулагдсан гэдгийг мэддэг байсан учраас маш их эсэргүүцэл гаргадаг байсан. Хэдийгээр тэр эсэргүүцсээр байгаа ч энэ бол маш шинэлэг арга бөгөөд охиныхоо утасны донтолтыг дарахад гайхалтай үр дүнтэй байсан хэмээн охины ээж нь онцолжээ.

Онлайнд нийтэлсэн видео бичлэгээс охины дургүй байгаа нь илт харагдана. Өвөө нь утсаа охиноос аваад автомашинаас буулгахад тэр гунигтай царайгаар эсэргүүцэж, “Үгүй, үгүй! Энэ бол нохойд зориулагдсан!” гэж эсэргүүцэж байгаа нь бичлэгт гардаг. Харин ээж нь “Үгүй ээ, энийг чамд тусгайлан худалдаж авсан. Ягаан өнгөтэй. Энэ чинийх” гэж инээдтэй байдлаар тайвшруулах аж.

Энэхүү бүтээлч шийдэл нь олон онлайн үзэгчдийг баясгаж, түүний хэрэглээний талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал, “Энэ нохойн хүзүүвч бүр ягаан өнгөтэй. Өвөө үүнийг санаатайгаар бэлдээгүй гэдэгт итгэлтэй байна уу?” гэж  нэг хүн сэтгэгдэл бичжээ. Өөр нэг нь “Үнэндээ та энэ хүзүүвчийг зүүгээд утсаа арай өндөр барьвал харсаар л байх болно… Тиймээс би утсанд донтсоны улмаас хүзүүний өвчтэй залуучуудад үүнийг зөвлөж байна” гэж хошигноно.

Хятадад эцэг эхчүүд хүүхдүүдээ сургаж, хамгаалахын тулд гэрийн тэжээвэр амьтдын бусад хэрэгслүүдийг бүтээлчээр ашиглах болсны нэг жишээ нь энэ болжээ. Өмнө нь 2022 оны аравдугаар сард нэгэн технологийн блогчин хүүхдүүдийн аюулгүй байдлыг хянах, хамгаалахын тулд GPS-ээр тоноглогдсон тэжээвэр амьтдын хүзүүвч ашиглахыг зөвлөж, хүмүүсээс ихээхэн дэмжлэг авч байв.

Post Views: 487

About Author / Болортуяа Р

Previous post
Нэг гараараа хууль сахиулах гээд нөгөө гараараа зөрчиж болохгүй
Next post
Төрөөс төрсөн хачгуудад хууртахгүй л юм шүү

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

Бангкок хотод 33 давхар барилга нурсантай холбогдуулан гүйцэтгэгч компанийг мөрдөн шалгах ажиллагаа явуулна

2025-03-31
Дэлхий

Зеленский: АНУ тусламж үзүүлэхгүй бол “сая сая хүн амь үрэгдэнэ”

2024-02-26
Дэлхий

Конор Макгрегор Дональд Трамптай уулзсаныхаа дараа Ирландын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

2025-03-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search