Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс үйл ажиллагаа явуулж байгаа Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн чиглэлийн үйлчилгээнүүдийг 11-р сарын 13 буюу ирэх Даваа гарагаас эхлэн “Драгон Холдинг” ХХК-ийн байраас тээвэрлэхээр болжээ. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ тус төвөөс тээвэрлэлт гүйцэтгэх аж.