Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 56 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Ойрын 3 хоногтоо цаг агаар тогтуун байх ч энэ сарын 14, 15-наас эргээд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Иймд малчид хугацаа алдалгүй өвөлжөөндөө буух, сүлжээтэй утас, дулаан хувцас зэргээ сайтар базааж малдаа явахыг ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал сэрэмжлүүллээ.