нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Хэнтийгээс Ховд руу шилжсэн дарга дагадаг төсвийн цаана юу байна?

  • By E. Erel
  • 2026-10-26

Нэг хэсэг Монгол Улсын төсөв Хэнтий ба бусад аймаг гэж орж ирдэг байлаа. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийнх гэсэн шиг тэнд хамгийн их төсөв тавигддаг байсан. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын үед ч энэ байдал мөн үргэлжилж байсан. Мэдээж тэр бүх хугацаанд Хэнтийгээс насаараа сонгогдож ирсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласаар байсан нь үнэн. Тэгвэл дарга дагаж үсэрдэг энэ төсвийн тэнцвэргүй хуваарилалт Ховд аймаг руу шилжжээ.

2027 оны төсөв УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Сангийн сайд З.Мэндсайхан нар бүгд Ховдынх учраас тэнд маш их мөнгө тавигджээ. Ирэх жилийн төсөв Ховд ба бусад аймаг гэж уншигдахаар байгааг УИХ-ын гишүүд ч өөр хоорондоо шүүмжлэн ярьж байна.

Төсөв мөнгө хэрэгтэй гэвэл бүх аймгуудад л хэрэгцээ байгаа. Дарга нар аймгаа, тойргоо гэж их мөнгө тавьдаг гэхээсээ тэндээс өөрсдийнхөө сонгуулийн санхүүжилтийг гаргаж авахаар их мөнгө тавьдаг гэвэл үнэнд илүү ойртоно.

Одоо Оюутолгойн ногдол ашгаас авч ашиглах гэж байсан 2 их наядын асуудлыг цуцалсан тул төсөв дээр дахин ажиллаж шинээр оруулж ирэх хэрэгцээ үүсч байна. Тэгвэл энэ үеэрээ дарга нарын тойрог, аймагт хэмжээ хязгааргүй мөнгө тавьсан шударга бус төсвөө өөрчлөөд оруулж ирбэл яасан юм бэ.

Яамнуудын багц руу мөнгөө шингээхээс гадна тоонд оруулаагүй ч тусгасан гэх мэтчилэн Ховд аймагт хамаарах их хэмжээний мөнгөн дүн төсвийн төсөл дунд явж байгаа юм. Тухайлбал, ХХААХҮЯ-ны багцад “Шинэ Ховд”-ын 50.3 тэрбум төгрөгийг оруулж өгсөн нь бүхэл бүтэн яамны төсвийн 34 хувь болж байна. Салбарын хамаарах ажил их энэ яамны багцын нийт дүн 147.4 тэрбум төгрөг байхад 50 тэрбумыг нь Шинэ Ховд төсөл рүү авах гэнэ. Ховд аймгийн төвийн Жаргалант суманд улсын нийт хөрөнгө оруулалтын 1.9 хувь ногдож байгаа. Ер нь олон зүйлээс дарга нарын аймаг гэсэн шиг хандлага илэрхий харагдаж байгаа юм. Мөн энэ дундаас анхаарал татаж байгаа нэг төсөл бол арьс ширний үйлдвэр гээд 42.1 тэрбум төгрөг тавьжээ. Унасан байгаа салбарыг баруун бүст босгох гэж байгаа юм байна гэж ойлгох гээд хичээе гэхэд 2027 ондоо бүх төсвөө тавьсан байх юм. Ингээд ирэхээр л асуудал байгаа сэр төрүүлдэг. Нэг жилийн хугацаанд бүх мөнгөө тавьж, хийхээр төсөвлөсөн нь яг бодит уу гэдэг эргэлзээ дагуулж байна.

Мөн анхаарал татсан нэг зүйл нь Шинэ Ховд паркийн өртөг өссөн явдал юм. Анхны өртөг 19.25 тэрбум төгрөг байснаа хавсралтад 24.9 тэрбум төгрөг болсон. Харин 2027 оны төсөвт шинэчилсэн өртгөөр 37.9 тэрбум төгрөг хүрэх бололтой. Энэ нь анхны өртгөөсөө бараг хоёр дахин их гэсэн үг.

Зураг төсөл нь тодорхойгүй энэ мэтийн олон төсөв эрүүл мэндийн салбарт ч харагдаж байсан. Зураг байхгүй тусмаа өртөгт үнэ нэмэгдэн орж ирж, улс хохирч байдаг. Үүнтэй адил Шинэ Ховд парк дээр анхны зургаасаа яагаад хоёр дахин зардал ихэссэн нь сонин санагдахгүй байна гэж үү. Энэ мэт зураггүй эсвэл анхны өртөгөөсөө тогтмол өсч байдаг төслүүдийн цаана дарга нарын эрх ашиг явж байдгийг иргэд гадарлахтайгаа болжээ. Ховд аймаг дарга нарын аймаг гэсэн шиг төсвийг хангалттай ил далд янз бүрээр тавиулж чаджээ. Аймгийн төвийн замд 3,925.8 сая төгрөг, оюутны дотуур байранд 523.0 сая төгрөг, холбоонд тэрбум гаруй, Мянгад–Жаргалант хооронд 110кВ шугам тавихад 39,635.2 сая төгрөг гээд яг Ховд руу гэсэн нэрээр харагдахгүй сэм шингээсэн мөнгөн дүнгүүд их ч байна. Энэ мэтээр Ховдын Жаргалант руу чиглэсэн дүн 150 тэрбумыг давжээ. Хашир туршлагатай парламентын гишүүд, архаг хуучцуул энэ мэтээр тойрогтоо давуу тал бий болгоод удсан. Хязгаарлагдмал төсөв дээр Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүст адил боломж очих ёстой. Гэтэл дарга нар ихтэй аймгуудад илүү их төсөв тавиад, даргагүй нь бага төсөвтэй байдаг энэ тэгш бус хүртээмж, шударга бус байдлаа болих цаг болжээ. Хамгийн гол нь их төсвийн цаана иргэдэд очихоосоо эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө сонгуулийн төсвүүдийг босгодог арга байдагт иргэд бүр ч илүү дургуйцдэг юм.

Views: 45

About Author / E. Erel

Previous post
Шивээ толгой, Жавхлант ордоо Оюу толгойн “гулсуураар” алдчихаагүй биз дээ!

You Might Also Like

Улс төр

Д. Амарбаясгалан энэ талаар Баабартай хамж л даа!

2024-09-30
Орон нутгийн сонгуульУлс төр

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

2024-09-02
Улс төрЦаг үе, үйл явдал

Спикер Д.Амарбаясгалан Оксфордод монгол судлаачидтай уулзав

2025-03-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search