нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Спикер Д.Амарбаясгалан Оксфордод монгол судлаачидтай уулзав

  • By Nomio Nomin
  • 2025-03-21

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж байгаа  айлчлалын хүрээнд Оксфорд хотод  ажиллав.

Энэ ялдмаар Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар түүнд бараалхсан байна. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилт, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцжээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.

Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын дарга Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг аж.

Р.ГЭГЭЭ

Post Views: 172

About Author / Nomio Nomin

Previous post
Конор Макгрегор Дональд Трамптай уулзсаныхаа дараа Ирландын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
Next post
З.Төрмандахыг дахин хорьсон бололтой

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ЦУОШГ: Амралтын өдрүүдэд төв болон зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ

2025-06-12
Цаг үе, үйл явдал

Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

2024-09-24
Цаг үе, үйл явдал

“1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа

2025-06-01
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search