нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

АНСА-гийн Т.Баярхүү, Т.Ганболд, Ц.Мөнхжин, Х.Бат-Ялалт, Л.Цог гэж хэн бэ!

  • By E. Erel
  • 2026-01-07

АНСА гээд нэг хөдөлгөөн оны өмнөхөн гараад ирсэн. Т.Баярхүү, Т.Ганболд, Ц.Мөнхжин. Х.Бат-Ялалт, Л.Цог нар энэ хөдөлгөөний удирдагчид бололтой. АНСА гэдэг Ард нийтийн санал асуулга гэдэг үгсийн товчлол. Сануулж хэлэхгүй бол сайн засаглал ч ялзарна гэж үгтэй. Угаасаа тийм. Тиймээс засаг төрөө сайн болгохын төлөө, эрүүл болгохын төлөө, иргэддээ ивээлтэй болгохын төлөө хөдөлгөөн гарч байх ёстой, үг хэлээ дуулгаж байх ёстой. АНСА-гийн гол зорилго нь 126 гишүүнийг цөөлөх үү, парламентад итгэл үзүүлэх үү, УИХ, Засгийн газрын гишүүдийн хавсарсан эрх мэдлийг засах уу гэсэн агуулгатай. Ярих л асуудал. Ялангуяа хавсарсан эрх мэдлийг бол халах хэрэгтэй. Манай үе, үеийн дарга нар үүнийг улс төрдөө их ашигладаг. Хуулийн нэг өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын гишүүн хавсрахыг дэмждэг, дахиад нэг хэсэгтээ засч залруулья болино гэдэг. Ингэж л явж ирсэн. Үнэндээ бол хавсруулж болохгүйгээр хуульчлаад тэгээд л түүнийг гүн дархлаа болгомоор байдаг. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө засаглах хугацааг сунгах зорилгоор энэхүү эрх мэдлийн хавсралыг хуулиар бий болгочихсон. Өөрчилсөн байсан Үндсэн хуулиндаа нэмж өөрчлөлт оруулаад сольчихсон. Одоо нэг үед дээрээ засах л юм байлгүй дээ. Харин тэр 126-г бол огт цөөлж болохгүй. Бас парламентын бэхжилтийг хадгалахын төлөө, сонгуулийн холимог тогтолцоог үргэлж байлгахыг дэмжих ёстой. 126 гишүүн, парламент бол манай орны улс төрийн геополитикийн үлэмж дархлаа болох тул үүнээс огтоосоо ухарч болохгүй. Удахгүй буюу энэ сарын 13-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдрөөр АНСА хөдөлгөөнийхөн их хурал хийхээр зар тавьж, хүмүүсийг бүртгэж байгаа. Яг энэхүү хөдөлгөөний удирдагчдыг хамтдаа харья л даа. Ямар улс вэ гэдгийг. Л.Цог бол УИХ-ын гишүүн, дэд дарга, сайд ч байсан хүн. Уг нь АН-ын гаралтай ч МАХН-аас нэгэнтээ дэвшиж гишүүн болж байсан. Х.Бат-Ялалт бол иргэний хөдөлгөөний л товариш. Янз бүрийн “явдалтай” хүн дээ. Юм юман дээр л явж байдаг. Лувсангийн Эрдэнэчимэгийн “Архи, тамхи, секс…” гэж хэлсэн бичлэгийг гаргасан явдалд орооцолдож л байсан. Ер нь нэг тиймхэн явдал мөртэй. Ц.Мөнхжин бол алдарт зураач Ням-Осорын Цүлтэмийн ихэр хоёр хөвүүний нэг. Ц.Энхжин гэж өрөөсөн нь ИЗНН-д данстай. Төмөрдөшийн Баярхүү бол иргэний хөдөлгөөн гэж бишгүй яваа хүн. УИХ-д бишгүй өрсөлдсөн. Орж чадахгүй л яваад байдаг хүн. СОЦДЕК чигийн хүн, эртний. Жүүс хийж байсан үйлдвэрлэгч. Долларын хүүлэгчдийн эсрэг явах ёстой гэж их ярьдаг. Энэ нь зөв байдаг. Тэнгэр үзэлтэй ийм хүн. Тордайн Ганболд бол үндэстний хөрөнгөтнүүдийн нэг. Алт ухаж чинээлэг болсон хүн. Харин гэр бүл, эхнэртээ чинээлэг байдлаа огт үзүүлээгүй гэдгээрээ, бүр эхнэрээ гомдоосон гэдгээрээ нийгэмд нэлээд үзэн ядагдах хандлагатай хүн. Унаж байсан машин, барьж байсан утсыг нь хурааж авсан гэгддэг. Эхнэр нь салсан байх. Дарханд бие даан дэвшээд ойчиж байсан. Тэд өмнө нь 2020 сонгуулиар бас нэлээд зохион байгуулалтад орж, бие даагчдын эвсэл гэж хамтдаа багагүй явж байсан, харин 2024 оны сонгуулийг намуухан үдсэн. АНСА-чууд ийм хүмүүс байна. Хүнийг шинжье гэвэл, явдал мөр, үйлийг нь шинж гэдэг дээ.

Z MAN

Post Views: 225

About Author / E. Erel

Previous post
Дональд Трампын Засгийн газар Гренланд арлыг эзэмших хувилбаруудыг хэлэлцсэн нь асуудал дагуулж байна
Next post
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаран томилогдов

You Might Also Like

Улс төр

Ард түмээн, П. Сайнзоригийгоо “цовдол, цовдол, сайн цовдол”!

2024-12-23
Улс төр

Маргааш худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй

2024-06-27
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарыг “допингжуулах” хэрэгтэй байгаа юм

2026-01-08
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search