нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

О.Батнайрамдалын зангирал ба Г.Лувсанжамц, Б.Уянга , Д.Үүрийнтуяа нарын хар тамга

  • By E. Erel
  • 2025-12-27

Гишүүн О.Батнайрамдал санасандаа хүрэв. Оюу толгой төсөл Монголын эрх ашгийг хангуулах дээр хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг батлуулж чадлаа. Одоо энэ тогтоолыг Засгийн газар, Г.Занданшатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Дамдинням нар биелүүлэх ёстой. О.Батнайрамдал тогтоолоо батлуулснаа олон нийтэд мэдээлэхдээ, дэмжсэн ард түмэндээ баярлалаа гэхдээ яльгүй хоолой зангирсан. Энэ зангирал бол ард түмэндээ талархсан сэтгэлээс үүдэлтэй нь ойлгогдож байна. Уйлсан гээд зорилготой харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд гарч байгаа ч ард олон бол түүнийг ойлгохын дээдээр ойлгож байгаа нь бас харагдаж байна лээ.  Тогтоолыг батлуултал түүнд тохиолдсон саад бэрхшээл мундахгүй их. Асар их мөнгө, олон улсын корпорацийн хуульчид, мэдээллийн дарамтууд юу эс байсан байхав.  Түүнд шинжээч нар, ард түмэн хоёр тусалсан. Ард түмний уухайлсан түрлэг үнэмлэхүй өндөр байлаа. Ингэж эх оронч гишүүдийн манлайллыг, ард түмэн дэмжих замаар ялалтад хүрч болдгийг монголчууд бүгдээрээ харлаа. Оюу толгой компани одоо Монголд ээлтэй үйл ажиллагаа явуулахаас аргагүй агуулгыг УИХ-ын эл тогтоол тулгаж байгаа юм. Ээлтэй байхгүй байхын аргагүй нөхцөлд хүргэсэн. УИХ-ын тогтоол батлагдсан нь хэд хэдэн гишүүнийг олонд ойлгууллаа. МАН-аас сонгуульд нэгдүгээрт жагсааж хууль тогтоогч болгосон Ганзоригийн Лувсанжамц гэдэг хүн ард түмний сэтгэл рүү ус цацаж орхилоо.

Мөн Болдын Уянга гэж мөн жагсаалтаар дээгүүрт эрэмблүүлж түшээ болсон эмэгтэй мөн ард түмний сэтгэлд хүйтэн чулуу шидэв. Энэ хоёр гишүүн “Оюу толгой”-д хэрэгжүүлэх тогтоолыг дэмжихгүй гээд дэмжээгүйгээ ард түмний өмнө баталсан. Тэд ОНТРЕ хэмээх компанийн лицензийг шаардлагатай аваас цуцлах хүртэлх арга хэмжээ авна гэсэн УИХ-ын тогтоолын заалтыг эсэргүүцэж, саналыг нь авсангүй гэдгээр дэмжсэнгүй. Энэ бол эх орны эрх ашгаас шууд татгалзсан үйлдэл. Гадаад талын ашиг сонирхлыг илэрхийлэгч гэдгээ илэрхийлсэн нотолгоо. Мөн тэдгээр гадаад талуудаас ямарваа хахууль, эрх ашгийн тохироотойгоор ийм үйлдэл хийв гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Аль аль нь анх удаа гишүүн болсон,  тэр дундаа сонгуулийн зардалд улаан мөнгө зарцуулаагүй жагсаалтаар орж ирсэн нөхөд. Тэгсэн атлаа энэ шийдвэр нь эх оронч гэж түүхээ бичиж ирсэн МАН-ын нэр хүнд, итгэл үнэмшлээс ухарсан хэрэг болж байгаа юм. Одоо цаашид залуу гишүүд, цаашид хууль тогтоох хүмүүст Г.Лувсанжамц шиг, Б.Уянга шиг байваа гэдэг сэрэмжит чухал ойлголтыг бусдад нь ард түмэн анхааруулахыг хүсч байна. Эдгээр хүмүүс тогтоолын заалтыг эсэргүүцсэнээр нэг том давуу талыг бий болголоо. Энэ бол ард түмний сэрэмжийн дархлааг маш ихээр нэмсэн явдал. Үүнийх нь төлөө мөнхүү хоёр гишүүнд талархах нь зохино. Өөрсдөө сургамж авахаас гадна бусдадаа анхааруулга өгөв. Ард түмэн гишүүдээ улам илүү ихээр доторлон танихад Г.Лувсанжамц, Б.Уянга хоёр өндөр үүрэг гүйцэтгэлээ.

О.Батнайрамдалдаа, түр хорооныхонд баярлалаа гэсэн мөртлөө эсрэг саналтай байна гэдэг бол тэд эрх ашгийн барьцаанд байгаагаа илэрхийлж байна. Нэг үгээр хэлбэл ард түмний, эх орны эрх ашгийн төлөө байгаа мэт илэрхийлэх боловч, яг үйлдлээрээ эсрэг байгаа нь өөр талд үнэнчээ, Монголын эрх ашгийн эсрэг талд байгаагаа бүрэн илэрхийлж байгаа юм.

Монголын ард түмэн өнөөдөр үнэхээр гярхай болсон байна. Үнэхээр гишүүддээ эх оронч байх илэрхийллийн дархлааны хичээлийг зааж үлгэрлэж байна. Ард түмэн О.Батнайрамдалын үйлсийг уухайлан дэмжсэнээрээ, Оюу толгой компанид монголчуудын эрх ашиг ямар байх ёстойг тунхаглаж байгаараа энэ дархлаагаа нотоллоо. Энэ бол зол баяр, аз завшаан. Тогтоолыг дэмжээгүй гишүүдийг ард түмэн бүрэн харсан байна лээ. Бүр гараараа эсрэг саналтай байсан 16 гишүүний нэрийг бичсэн нэрс сошиалд явж байна. Бас санал хураалтад ирж оролцоогүй, шударга зүйл ярьж явдаг гишүүдийг ч шүүмжилсэн харагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн дарга байсан Д.Үүрийнтуяа гэгч УИХ-ын гишүүн уг тогтоолын талаар байнгын хорооны хурал дээр дэмжээд байгаа ч юм шиг, дэмжихгүй байгаа ч юм шиг, ойлгомжгүй зүйл яриад байсан. Яг цагаа тулахаар эсрэг санал өгсөн байгаа юм. Байнгын хороон дээр учир нь мэдэгдэхгүй хоёр үзүүртэй зүйл яриад байсан, тэр санал нь дэмжигдэхгүй болохоор ийм үйлдэл хийнэ гэж байх уу. Ингэснээрээ энэ хүн Г.Лувсамжамц, Б. Уянга хоёртой нэгэн адил этгээд гэж ойлгогдлоо. Эх орны эрх ашгаас эсрэг эдгээр хүмүүс цаашид Монголын ард түмэн УИХ-даа ямар хүмүүс сонгож байх ёстойг, энэ мэт ашиг сонирхолтнуудыг төрийн өндөр сэнтийд залж болохгүйн өндөр дохио, сургамж болж байгаа нь сайшаалтай юм аа. О.Батнайрамдал Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ, Монголын эрх ашгаас ухрагсдыг бас илрүүлж өгснөөрөө түүхэн гавьяатай нь бичигдэн үлдэх нь дамжиггүй ээ.

Z MAN

Post Views: 392

About Author / E. Erel

Previous post
Жагсаалтын 1 болох Г.Лувсанжамц гишүүний ноён нуруу хаана хугарав
Next post
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН Н.УЧРАЛ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Хууль бусаар ажиллаж байсан 18 иргэнийг албадан гаргалаа

2025-06-02
Улс төрЦаг үе, үйл явдал

Б.Найдалаа П.Наранбаярыг зоджээ

2025-03-28
Цаг үе, үйл явдал

1-2 дугаар ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

2024-05-30
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search