нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Ц.Баатарсайхан, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг, Д.Бат-Эрдэнэ банкчид спикер Н.Учралыг дагаж ард түмнээ хүүнээс чөлөөл!

  • By E. Erel
  • 2026-01-05

Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа яриад л байсан. Зохицуулалт хийнэ, засна гээд. Одоо Н.Учрал спикер бас яриад эхэллээ. Энэ бол банкуудын хүү, тэдгээрийг дагаж хүүлэл зоолсон банк бус санхүүчид, ломбардууд юм. Н.Учрал дарга одоо үүнийг яг хийгээсэй. Монголын ард түмэн банкуудын хүүнд үнэхээр дарлуулж байгаа. Бүгд банкинд өртэй байдаг. Хүүнээс хүүний хооронд явж, амьдрал ахуйгаа залгуулдаг. “Хаан банк”-ийн жилийн орлогыг хараад, дэлхийд байхгүй ашиг хийдэг банк байна гэж гадны мэргэжилтэн дуу алдсан гэдэг нь худлаа биш. Монголын банкууд ингэж л ажиллаж байгаа. Ард түмнээ үнэхээр шулж байгаа. Мөн тэдгээр банкийг дагаж үржсэн банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардууд үнэхээр мөлжиж байгаа. Хамгийн гол нь эдгээр хүүлэлт байгууллагуудыг дандаа Монголын банкныхан, тэр дундаа Төв банкинд ажилладаг дарга нар ажиллуулаад байдаг нь харамсалтай. Үнэндээ л эх оронч бус, ард түмэндээ огтхон ч хайргүй. Гэтэл эдгээр Монголын том банкууд, банк бусууд хэзээ ч үйлдвэрийн төсөл, нийгэм, эх оронд тустай томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаггүй шүү дээ. Тэгсэн мөртөө, гадны банк оруулж ирэх санаа сэдэл гарахаар үндэсний аюулгүй байдал гэдэг халхавч, элдэв арга саамаар ертөнцийн жишиг хүүт санхүүгийн зах зээл, банкны  орчныг жадлан эсэргүүцдэг. Ийм байж болохгүй л дээ. Энэ байдлыг халахад Н.Учрал даргад хамгийн сайн туслах хүн нь банкир байсан, эдийн засагч Ерөнхий сайд Г.Занданшатар юм. Засгийн газар татварт эрс эргэлтийн бодлого гаргаж, иргэндээ, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй болгоно гээд байгаа. Үүнтэйгээ хамт банкны хүүллийг л зогсоох, тэнцвэржүүлэх, хэвийн болгох, ертөнцтэй адил болгох шаардлага зүй ёсоор байна. Ерөнхий сайд үүнд бодит өөрчлөлт авчраасай. Монголын банкуудын эзэд болох Ц.Баатарсайхан, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг, Д.Бат-Эрдэнэ нар ард түмнээ бодох цаг нэгэнт болсон. Эдгээр банкчид төмөр зам тавихаас, толгой чанах, шүдний чигчлүүр зарах хүртэлх бүгдийг хийж байгаа. Ичих хэрэгтэй. Халтмаагийн Баттулга Ц.Баатарсайханд ичээч гэж хэлж байсан. Одоо ард түмэн Монголын банкчдыг бүгдийг нь ичээж, хүүг нь бууруулах зорилгод нэгдэх ёстой.

Z MAN

Post Views: 140

About Author / E. Erel

Previous post
Төрийн өмчийн газруудын хувьчлал хэрхэн явагдахыг түмэн олон анзаарах ёстой
Next post
Дональд Трампын Засгийн газар Гренланд арлыг эзэмших хувилбаруудыг хэлэлцсэн нь асуудал дагуулж байна

You Might Also Like

Улс төр

Г.Дамдиннямын аваад л шидэх чулуунд авилгачид оногддог байгаасай

2025-01-16
Улс төр

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Куанг Нгай мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024-08-30
Улс төр

Намын бүлгүүд хуралдана

2024-10-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search