нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Төрийн өмчийн газруудын хувьчлал хэрхэн явагдахыг түмэн олон анзаарах ёстой

  • By E. Erel
  • 2026-01-05

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн болоод хамгийн түрүүнд ярьж эхэлсэн асуудлын нэг бол төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудал байлаа. Зэрэгцээд зарим компаниудын алдагдал, зарлага, ТУЗ-ийн гишүүдийн өндөр цалин мэдээлэгдээд эхэлсэн учраас олон нийт ч ийм газруудыг цөөлөх цаг болсон талаар байр сууриа илэрхийлэх болсон.

2025 оны эхний хагас жилийн байдлаар төрийн өмчийн 109 компани 11 салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас эхний ээлжинд 87 болтол цөөрүүлж, бусдыг нь хувьчлахаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар болсон.

Өнгөрсөн наймдугаар сард энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Монголросцветмент”, эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк, ХАА-н бирж, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хувийг Монгол болон гадаадын хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэж мэдэгдсэн.

Гэхдээ анхаараарай, олон түмээн. Одоо л зарлага ихтэй газруудыг “зайлуулах” тухай яриад байгаагаас биш энэ чинь төрийн өмч, төрийн өмч гэдэг чинь түмний өмч гэсэн үг. Тэгэхээр энэ хувьчлалыг бид маш анхааралтай ажиглах ёстой шүү. Түүнээс өмч хувьчлал нэрийн дор мэдээлэлд ойр, эрх мэдэлд ойр хүмүүс завшаад байж ерөөсөө болохгүй.

Оны өмнөхөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хэлэлцэх эсэх дээр эхний санал хураалтыг явуулсан. Хаврын чуулганаар яаралтай орж ирэх байх. Гэхдээ энэ наана харагдаж байгаа нь. Харин цаана байгаа мөсөн уулын суурь юу гэж бодож байна. Яг энэ асуудал чуулганаар орж ирэхийн өмнө Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар АН-ын дарга О.Цогтгэрэлийн баланк дээр гарын үсэг зурж байна гэсэн яриа мэр сэр гарч байсныг санаж байна уу. Шалтгаан нь дэд сайд нар томилох болсонтой холбоотой гэж байгаа боловч үнэндээ өмч хувьчлалын асуудал дээр хоёр том нам хэрхэн хувааж авах дээрээ санал нэгдээгүй учраас тийм асуудал өрнөсөн гэх.

Үеийн үед төрийн өмч гэгдэх түмний өмчийг намд эрх мэдэлтэй байгаа нөхөд нам харгалзахгүй хувааж авсаар өнөөдөр байгаа энэ улсынхаа царайг харчих. Одоо ерээд оны хувьчлал, түүний дараагийн үе үеийн зувчаанаас өөр болсон шүү, улстөрчид өө. Ард түмэн анзаарах, тэднийг анхаараач гэж уриалах шинэ үеийнхэн бий болсон. Тиймээс та бүхэн зарчмын дагуу, улс оронд ашигтай байхаар энэ хувьчлалаа явуулах хэрэгтэй. Түүнээс ханцуйндаа тохироогоо хийж чадаагүйгээ наанаа улс төрийн зөрчил гэж иргэдээ төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй.

Одоо өмч хувьчлалын сургаар гараа үрчээд явж байгаа олон улстөрчид, бизнесийнхэн анзаарагдаж байна. Бүр сэдэв биш байхад яаран сандран орж ирж үгээ хэлдэг боллоо. Саяхан гэхэд Оюутолгойн асуудлаар Эдийн засгийн байнгын хороон дээр ярьж байхад Д.Үүрийнтуяа гэдэг гишүүн Эрдэнэтийн 10 хувийг хувьчил гээд эв хавгүй мэдэгдэл ч юм уу, сэдвээсээ хазайн орж ирж байна лээ. Олон жил Эрдэнэт үйлдвэрийн санхүү хариуцсан захирлаар ажилласан тэр дотроо юу төлөвлөөд огт хамаагүй асуудал тэгж ярив гэдэг нь анхаарлын гадна үлдэхийн аргагүй.

АН-ынхан дотор  хувьчлалаар нэлээд гаршсан хүмүүс цөөнгүй. Тэд энэ удаагийн хувьчлалаас ч хувьтай үлдэхийн тулд Засгийг барьцаалах арга сэдээд байгааг нь хүмүүс мэдэхгүй биш мэдэж байгаа. Гэхдээ нэг юмыг л ойлгочих хэрэгтэй. Та нарт маллуулж байдаг мал тийм ч их биш ээ гэдгийг, эрхэм улстөрчдөө.

Post Views: 92

About Author / E. Erel

Previous post
ОХУ олон улсын дэвшилтэт бүс нээснээ зарлав
Next post
Ц.Баатарсайхан, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг, Д.Бат-Эрдэнэ банкчид спикер Н.Учралыг дагаж ард түмнээ хүүнээс чөлөөл!

You Might Also Like

Орон нутгийн сонгуульУлс төр

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

2024-09-02
Улс төр

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Орон нутгийн сонгуулиар жендэрийн квотыг 30+ байлгахыг намуудад уриалж байна

2024-08-22
Улс төр

СЕХ: Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв

2024-05-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search