нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологиУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн В.Путинд бэлэглэсэн дөрвөн цоохор ирвэсийг удахгүй шилжүүлэн авна гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ

  • By Nomio Nomin
  • 2025-03-17

ОХУ-ын Казань хотноо “Цоохор ирвэсийг судлах, хамгаалах, хамтран ажиллах” сэдэвт олон улсын хурал болж өндөрлөжээ.

Хурлын үеэр ОХУ, Монгол, Татарстаны Байгаль орчны сайд нар уулзаж ярилцсан байна. Ярианы гол сэдэв нь Монголоос ОХУ-д бэлэглэсэн дөрвөн ирвэсийг шилжүүлэн авах тухай асуудал байсан талаар ОХУ-ын “Вечерная Казань” хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгсөн бэлэг буюу дөрвөн цоохор ирвэсийг тус улсад шилжүүлэх гэрээг боловсруулж байгаа аж. Одоогийн байдлаар хэзээ шилжүүлэн авах нь тодорхойгүй байгаа ч Монголоос авсан дөрвөн ирвэсийн хоёр ирвэсийг Красноярскийн “Роев ручей” амьтны хүрээлэн, үлдсэн хоёрыг Алтайн БНУ-ын “Ирвэс” төвд илгээх гэнэ. Мөн “Ирвэс” төвд Киргизээс авч ирсэн гурван цоохор ирвэс, Пермийн амьтны хүрээлэнгээс ирсэн Батыр гэх нэг эр ирвэс байдаг аж. Улмаар тус төвийг түшиглэн цоохор ирвэсийг судлах, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Вечерная Казань

Views: 530

About Author / Nomio Nomin

Previous post
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ
Next post
Том Круз Ана Де Армас нар болзож байгаа юу

You Might Also Like

Улс төр

Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүллээ

2024-06-04
Улс төр

С.Зоригийн өвийг  АН хайрлаж   чадахгүй байна, МАН харин чадаж байна л гэдэг утгыг илэрхийлэх!

2026-08-03
Улс төр

Боомт нээх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдэг худал болж таарав

2024-12-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search