ОХУ шинэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөлөлттэй нөхцөл санал болгох олон улсын дэвшилтэт хөгжлийн бүсүүдийг нээснээ зарлав. Эдгээр бүс нь Алс Дорнодод байх бөгөөд гадны компаниудад урт хугацааны тогтвортой татварын бөгөөд бусад боломжуудыг өгөх юм байна. Тухайлбал, компаниуд 10 жилийн турш орлогын албан татвар 0 хувьд байлгах гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээ 500 сая рубль байх бөгөөд жагсаалтад багтсан төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай аж.
Оросын Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн сайд А.Чекунков энэ талаар мэдээлсэн бөгөөд санал болгож байгаа таатай нөхцөлүүд дээд тал нь 15 жил хүртэл тогтвортой байхыг онцолжээ.


