нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Утааг 23 хувь бууруулсан Х.Нямбаатар-“бүтээжээмээр бактери”-т баяр хүргэе

  • By E. Erel
  • 2025-12-25

-Бусад дарга нар Х.Нямбаатар шиг л бай л даа-

Бодит өөрчлөлт хийсэн хүний ажил өөрөө ярих юм л даа. Өнөө жил нийслэл хот маш “цэнгэг” өвөлжиж байна. Өмнөх он жилүүдийн өвлөөс утаа бараг алга. Бараг шүү. Идэр есийн өдийд бол хэзээ хэзээнээсээ хахуулсан утаатай байж, эмнэлэг домнологоор дүүрэн өвчтөн болоод ямар хэцүү байдаг байлаа даа. Хорин таван оны өвөл бол үнэхээр сэтгэлд урам төрмөөр эерэг төлөвтэй. Утаагүй болж байна гэдэг чинь амьдралын чанарт гарч байгаа маш том үзүүлэлт. 23 хувиар буурсан гэдэг тоог Х.Нямбаатар дарга хэлж байна лээ. Хэнтийн Бэрхийн энэ идэр эр хотын даргаар томилогдоод лавтайяа гурван жил болчихсон. Хууль зүйн сайдаасаа азнаад, хотын дарга болсон. Тэгээд хотод сонгуульдаад өндөр санал авсан. Багаа тэр чигт нь чирээд өнөөдрийн эрх мэдэл дээр очсон. Аль намын хэн байх нь үл хамаа, эрх мэдэлд очих нь ч үл хамаа, гагцхүү нийслэлд өөрчлөлт гаргах л чухал байсан. Х.Нямбаатар өдөр шөнөгүй ажилласан, өдөр шөнөгүй ажилласаар байгааг нийслэлчүүд хардаг. Үр дүн нь юутай ч 23 хувиар утаагаа бууруулчихлаа. Олон улсын шинжээч, үзүүлэлтийг нь тогтоодог байгууллага, хүмүүсийн гаргасан бодит үнэлгээ гэсэнд нь итгэж л байна. Ийм судалгаа үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар байнга гаргуулж, айдаст автсан иргэддээ мэдээлэл өгч сурах хэрэгтэй.  Хотын түгжрэл аргатай болсон. Зохион байгуулалтыг бодьтой хийснийх гэж харж байна. Шатахуунаас л болоогүй бол.

Нийслэлийн замуудыг  зун эртээс эхлээд маш шуурхай, шөнөөр голдуу засаж, шинээр цардмалдсан. Намартай зэрэгцээд газар хаадаг өмнөх байдлаас тэс өөр ажиллаж байгаа нь харагдаж, овоо доо гэж эрхгүй бодоход хүргэсэн. Газар чөлөөлсөн. Хий болоод утаагүй түлшийг голлож, утаа гаргадаг, агаарт бохирдол үүсгэдэг байдлыг халахын төлөө аль байдаг аргаараа үзэж тарж, өдөр шөнөгүй явсны үр дүн ингэж гарч байна. Х.Нямбаатарын зүтгэл дээр түүний орлогч А.Амартүвшин онцгой хамтарч байгаа. Агаар орчны бохирдол хариуцсан дарга нь байх. Үнэхээр сайн ажиллаж байгаа. Ингэх ч ёстой. Х.Нямбаатарыг янз бүрээр хэлдэг. Хэрүүлч доруулч гэхээс авахуулаад зөндөө шүүмжилдэг. Х.Нямбаатар ч дор нь хариу барьж байгаа харагддаг. Шүүмжлэлийг авахыг нь аваад, гээхийг нь гээгээд явчихдаг нь тэр биз. Ер шазууртай даа. Саяхан З.Энхболдыг “Битгий нийгмий сүлжээ вирустуулээд бай” гээд л адарч явна лээ. Шударга тал нь өрдөмтгий, өрвөлзөмтгий. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад, ордны зүүн талаас нэг хүн хууль шүүхийнхэнд нөлөөлж байна гээд ил тод хэлж л байсан. Х.Нямбаатарыг “Орхон” төгссөн гээд гоочилдог. Ажил хийж чаддаг хүн сургууль төгсөөгүй ч байсан яадаг юм гэх маягийн ойлголт ард түмэнд төрдөг. Арга ядсанаас, арчаагүй дарга хавтгайрсанаас тэр шүү дээ. Ямар сайндаа Ц.Сандаг-Очир гэж гишүүнийг “Багануурын Сократ” гэхэв дээ. Харин Х.Нямбаатар бол Улаанбаатараа инженерчилж байх шиг байна шүү. Метроны төслийг гүйцэтгэх сонгон шалгаруулалтаа зарлаж байх шиг байна. Гэхдээ бусад инженерүүдээ дургүй харагдах юм аа. Түүнийгээ засчихбал… Туулын хурдны замыг хэзээ мөдгүй барих ажлыг чамбайруулж байх шиг байна лээ. Х.Нямбаатар аа, далжиймар аа гээд зарим сэтгүүлч бичих юм. Дэлхийд , тэнд, энд ингэж байна, ийм байдаг юм байна гээд түүнд хэлж харагдах. Далжиймар нь хийчихэж чадах, гүйцэтгэж чадах итгэл ирүүлээд байхаар тэгж байгаагаар ойлгогдох. Х.Нямбаатар хэв төрх нь, хөөрхий, далжиймар харагддаг юм байж. Үнэндээ хийж бүтээж байгаагаараа “бүтээжээмээр” боллоо. Түүнд бас “бактери” гэж хоч зүүлгээд удсан, нийгмийн сүлжээ. Гоо зүйгүй, ёс суртахуунгүй л байдал л даа. Тэр нь дүүрч, өнөөдрийн ажил хийснээс нь харахад Х.Нямбаатар бол харин ч ашигтай бактери болж байгаа юм даа. Бүр “бүтээжээмээр бактери” болж байна.  Монголын дарга нарын нэг хөгийн юм байдаг. Аль нэг байдлаар шилдэг болох, сайн зүтгэлтэн болох гэж мачийх. Хийсэн өөрчлөлтгүй байж шүү. Х.Нямбаатар хэлж байна. Аль нэг шилдэг болохгүй шүү гэж , тийм уралдаан тэмцээнд намайг бүү наа гэж хэлж. Зөв дөө. Ийм л байх ёстой юм. Х.Нямбаатарт хийх ажил маш их байна. Х.Нямбаатар Улаанбаатарыг улны байдлаас гаргаж л түүхэнд сайн хотын даргаар, жинхэнэ өөрчлөлт хийсэн удирдагчаар үлдэх хэрэгтэй, үлдээх хэрэгтэй юм. Учир нь тэрбээр 2028 онд гишүүн болох санаатай байж мэдэх нь. Саяхан нэг хүнийг дэвшсэн газар очиж дэвшинэ гэж яриад байна лээ. Яах юм бэ, Х.Нямбаатар дарга аа. Гарт чинь ажил чинь орчихож, хийж чадах нь гэсэн итгэлийг түмэнд өгчихлөө. Зүгээр л Улаанбаатарынхаа төлөө зүтгээд бай.

Z Man

Post Views: 51

About Author / E. Erel

Previous post
“Оюу толгой”-н шинэ  тогтоолын заалт түр хорооны ард түмэнтэйгээ хамт хийсэн тэмцлийн үр дүн болж түүхнээ тодотгогдоно

You Might Also Like

Улс төр

Юу ч гуйдаггүй Н.Номтойбаярын утаанаас салгана гэсэн ганц гуйлтыг нь зөвшөөрөөд өгөөч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ээ!

2024-12-19
Улс төр

“Дэмжиж буй хүнийхээ постыг түгээхийн тулд СЕХ-нд бүртгүүлэх ёстой” гэх мэдээлэл ХУДАЛ

2024-06-04
Улс төрЦаг үе, үйл явдал

Ардын намын бүлгийн гишүүд Засгаа шүүмжилж болохгүй

2025-03-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search