Засгийн газрын ээлжит хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцсон бөгөөд 1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг хоёр хувааж олгох талаар танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг 350 гаруй мянган төгрөг. Үүний 135 мянгыг оны өмнө олгосон бол үлдсэн 200 гаруй мянган төгрөгийг хоёр хуваагаад эхний 100 мянга гаруйг Цагаан сарын өмнө, хоёр дахийг нь хавар дөрвөн сард олгох аж.


